Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Эрчүүдийн 2 дахь зүрх түрүү булчирхайг хэрхэн эрүүл байлгах вэ?

Түрүү булчирхай нь давсагны амсрыг хааж, шээс дусагнахаас сэргийлнэ. Мөн шүүрэл ялгаруулж, янз бүрийн өвчин үүсгэгчийг устгана. Энэ түрүү булчирхайн шүүрэл нь эр бэлгийн эсийн амьдрах орчинг бүрдүүлдэг. 
Түрүү булчирхай үрэвсэж хавдаж, шохойжихыг түрүү булчирхайн үрэвсэл гэдэг. Түрүү булчирхай нь давсагны доод хэсэгт байрлах хушганы хэмжээтэй, дунджаар 2,5-3,5 см диаметртэй, 20 гр жинтэй булчинлаг эрхтэн юм.

Түрүү булчирхайн үрэвсэл дараах шалтгааны улмаас үүсч болно
1. Нянгийн халдвар авах үед
2.Бэлгийн замын халдвар өвчин тусах, дутуу эмчлэх
3. Дороосоо даарч, хөрөх
4. Бэлгийн харьцаанд тогтмол орохгүй байх

Илрэх зовуурууд:
-Цавь руу хатгаж, янгинаж өвдөх
-Шодой болон төмсөг, хошного орчим өвдөх
-Шөнө олон удаа босч шээх,ойрхон ойрхон шээх
-Шээс цустай гарах,шээсний дараа шээс үлдсэн мэт санагдах
-Шээхэд өвдөх,шээс удаан тасалдаж, дүлүүлж гарах
-Ууцаар өвдөх
-Бэлгийн чадавхи буурах, үрийн шингэний гаралт багасах
гэх мэт шинж тэмдэгүүд илрэх ба дээрхээс 2- 3 зовиур илрэхэд түрүү булчирхайн үрэвсэл гэж сэжиглээд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
Оношлох аргууд:
Эмч шулуун гэдсээр түрүү булчирхайг тэмтрэн үзэх,
шээсний ерөнхий шинжилгээ
түрүү булчирхайн шүүрлийн шинжилгээ,
PCR- ба бактерлогийн шинжилгээ,
цусанд чинь түрүү булчирхайн өвөрмөц антиген хэвийн хэмжээнээс өндөр байх зэргээр оношлоно.
Эмчилгээ: Түрүү булчирхайн үрэвслийн эмчилгээ нь хувь хүн бүрт чиглэсэн өөр өөр тактиктай байдаг. Антибиотик эмчилгээ хийхдээ тухайн үрэвсэл үүсгэгч нянд мэдрэг эмийг сонгох хэрэгтэй.
Түрүү булчирхайн үрэвслийг дарах эмчилгээнд Химплази цэвэр эмийн ургамлын эмийг жоргүй хэрэглэж болно
Мөн түрүү булчирхайн томроод шээс бүрэн гадагшлахгүй болсонтой холбоотойгоор давсаг, бөөрний үрэвсэлт өвчнөөр магадлал өндөр болдог тул #Цистон эмтэй хослуулан хэрэглэхийг санал болгож байна

Химплази эмийн найрлаганд агуулагдах ургамлууд нь альфа-1-адренорецепторын хориглодог тул түрүү булчирхайн томролын шинж тэмдгүүд болох: ойр ойрхон шээх, шөнө шээх, дүлж шээх, шээс тасалдах, шээсний дараа давсаг сулраагүй мэт санагдах, шээс дусагнах гэх мэт зовиуруудыг бууруулна. мөн 5-альфа-редуктаза ферментийг дарангуйлдаг тул түрүү булчирхайн эдийн ургалтыг дарангуйлна.

Цистон нь нян микробын салстад бэхлэгдэх явцыг саатуулах замаар шээс дамжуулах замын эрхтэнүүдийн халдвар үрэвсэл намдааж, дахилтаас сэргийлдэг. Түүнчлэн гөлгөр булчингийн агшилтыг сулруулах, үрэвслийг анагаах үйлдэл нь ууц нурууны өвдөлт намдаах ба шөнөөр шээс ялгаралт ихсэх, шээс ялгарахад өвдөх зэрэг зовиурыг анагаахад тустай.


Ариунзориг Ганхуяг 2024 оны дөрөвдүгээр сарын 19
Нийтлэлийг хуваалцах
Архив
Яагаад эмийн ургамлын бүтээгдэхүүнийг бид хэрэглэх вэ?

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.