My Cart

Хэвлийгээр таргалах нь бөөрөнд яаж нөлөөлөх вэ?

Хэвлийгээрээ таргалах нь чихрийн шижин, зүрх судасны эмгэг , бөөрний эмгэг үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг нь сүүлийн үеийн судалгаагаар батлагдаад байгаа билээ. Ялангуяа хэвлийн тойрог 10 см-ээр нэмэгдэх тутам зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл 10-20% , бөөрний өвчлөл үүсэх   5-10% эрсдэл  болж тус тус ихэсдэг байна. 

Таргалалттай холбоотойгоор элгэнд өөхжилт үүсч, бөөрний ачаалал ихэсэж, дааврын зохицуулга алдагдаж,  стресс даавар ялгарснаар хоолны дуршил нэмэгдэж, илүү их идэх нөхцлийг бүрдүүлдэг байна.  

Илүүдэл өөхийг эрхтэнүүдээ нөөцлөх процесс идэвхитэй явагдана. Элэгний өөхлөлт ихсэхийн хэрээр элэгний эсийн задрал ихэснэ. Бөөрний дээд булчирхайгаас ялгарах инсулины хэмжээ эхэндээ ихэсэх боловч олон жилээр үргэлжилсэн үед инсулинд дөжирч, чихрийн шижингийн суурь тавигдснаар , цус өтгөрч бөөрний цус шүүх үйл ажиллагаа алдагдаж, аажимдаа бөөрний хялгасан судсууд гэмтснээр бөөрний үрэвсэл үүснэ. 

Таргалалт ихэсэх тусам хүн өөрийн эрхгүй илүү чихэрлэг хоол хүнсийг идэх хүсэл илүүтэй төрдөг болохыг судалгаагаар мөн л баталсан байдаг. Мөн хэт боловсруулсан даршилсан давс, амтлагч ихээр агуулсан хоол хүнсийг идэх хүсэл мөн хамт өсдөг. 

 Хоол хүнсний найрлага ба бөөрний өвчний хамаарлыг судалсан америкийн нэгдсэн улсад хийсэн судалгаагаар фосфор, нитрат  агуулсан хоол хүнсийг илүү түлхүү хэрэглэдэг хүмүүс бөөрний өвчлөлөөр өвдөж хүндрэх эрсдэл нь илүү өндөр байдгийг мөн нотолсон байна.

Амьтны гаралтай хоол хүнсийг хүний бие боловсруулахдаа харьцангуй сайн бөгөөд ургамлын гаралтай хоол хүнснээс кали, фосфорыг боловсруулахдаа арай удаан байдаг байна. Иймээс бөөрний өвчлөлтэй, таргалалттай хүмүүст эмийн эмчилгээнээс илүү хоолны дэглэм илүү чухал болохыг мөн эндээс харж болохоор байгаа юм. 

Хэвлийн тойргоор таргалах тусам бөөрний архаг өвчин сэдэрч, бөөрний өвчлөл үүсдэг байна. Иймээс таны бөөр өвддөг бол та бөөрөө хамгаалах зорилгоор идэх хоолны найрлага, өдрийн сахарын хэрэглээг тооцох, далд давс ихээр агуулсан даршилсан хоол хүнсээс зайлсхийх шаардлагатай. 

Та хэвлийгээрээ таргалж байгаа бол дараах аргуудыг ашиглаад үзээрэй. 

1. Өлсөх мэдрэмж төрөх бүрт эхлээд 250гр ус уугаад 30 минутын дараа хоол идэх арга. Энэ нь хуурамч өлсөх мэдрэмжийг дарах бөгөөд хоолны дуршлыг бууруулдаг.

2. Сахартай зүйл идмээр байгаа үед хоолны дуршлаа бууруулах зорилгоор аль болох байгалийн гаралтай зөгийн балтай халуун бүлээн усыг бага багаар амаа зайлж уух хэрэгтэй. Энэ таны юм идэх хүслийг дарж, сэтгэл ханамж өгнө.

3. Хэвлийгээр таргалж байгаа үед  дасгалын хувьд хамгийн хөнгөн алхалтаас эхэлбэл илүү үр дүнтэй. Та заавал заал явахгүйгээр шийдэж болно. Та ажил гэрийн хоорондох зайны ядаж 2-3 буудал газрыг хөлөөрөө алхаж, үлдсэн замыг автобусаар явах зэргээр ямар нэг байдлаар өөртөө заавал алхах боломжийг олгоорой. Алхалт хийхэд хүний сэтгэл санааг өргөгч дааврууд ялгарч, өөхний шаталтыг дэмждэг шүү. 

4. Бөөр өвдөөд эхэлсэн, бага зэрэг ууц нуруугаар чилж байгаа бол эхний ээлжинд цистон эмийг ууж болно. Мөн заавал зав гаргаж, бөөрний нарийн шинжилгээг хийлгээд нэмэлт эмчилгээг эмчийн заавраар 1-3 сар хийгээрэй. Бөөр эмчилгээ авахдаа харьцангуй удаан авдаг эрхтэн гэдгийг санаад туушт байхыг хүсье.

5. Фитнессээр хичээллэж, хэвлийн тойргоор багасгах гэж байгаа бол уураг, нэмэлт эрдэс, өөх шатаагчийг шууд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Дасгал хөдөлгөөн хийгээд эхэлсэн үеэс цусны эргэлт сайжирч, зүрх, бөөрний ачаалал тодорхой хэмжээгээр ихэсэж байгаа энэ үед уураг ,нэмэлт өөх шатаагч хэрэглэвэл бөөрний өвчин даамжрах аюултай учир 3 сарын дараагаас эрүүл мэндийн байдлаас шалтгаалан нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхээ эмчтэй ярилцан тогтоогоорой. 

6. Хоолны илчлэг, найрлагыг нарийн тооцлоход хэцүү байж болох юм. Энэ үед та тавагны дүрмийг баримтлаарай. Өөрөөр хэлбэл хоолны тавагны 65% ногоо , 15% мах, 10% жимс байхаар тооцож таваглаарай. 

7. Ойр ойрхон цагаар зөв хэмжээтэйгээр хооллоорой. Турна гэхээр  хоолоо сойно гэж ойлгодог. Энэ маш буруу . Зөв найрлагатай, зөв хоолыг бага хэмжээгээр ойрхон хооллож байж, чихэрлэг зүйл идэх хүслийг дарж, өөхийг шатаана. 

байрлал Зөвлөгөө
Ариунзориг Ганхуяг 2025 оны нэгдүгээр сарын 28
Нийтлэлийг хуваалцах
Манай Блогууд
Архив
Шүд их өвдвөл бөөрний архаг үрэвсэлт өвчнөөр өвдөх шалтгаан болно.

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.

Added to cart