Монгол улсад 1999 онд хийсэн чихрийн шижингийн тархалтын судалгаагаар 35-аас дээш насны хүн амын дунд чихрийн шижингийн тархалт 3.1%, глюкозын тэсвэржилт алдагдал 9.2% байсан. Олон улсын чихрийн шижингийн холбооны тооцоолсноор Монгол Улсад 2019 оны байдлаар 20-79 насны 1000 хүн амд 99.3 буюу тухайн насны нийт хүн амыг 5% нь чихрийн шижингээр өвчлөх, чихрийн шижинтэй хүмүүсээс жилд 1330 хүн жилд нас барсан байх магадлалтайг тогтоосон байна. Мөн чихрийн шижинтэй 20-79 насны 1000 хүн амд 71.3 чихрийн шижингийн оношлогдоогүй тохиолдол ноогдож байна.
Чихрийн шижингийн бөөрний хүндрэл нь бөөрний дутагдалд хүргэх гол шалтгаан болдог. Бөөрний хүндрэлийн эрт үе нь шээсээр бага уураг алдах (микроальбуминури) шинжээр илрэх ба цаашид бөөрний архаг дутагдалд хүрч, гемодиализ, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийх шаардлагатай болдог.
Чихрийн шижингийн үед дараах зовууриуд илэрнэ.
- Ойр ойрхон шээх
- Ам цангах
- Амархан сульдах
- Уцаартай болох
- Хараа муудах
- Жин нэмэх эсвэл огцом жин хасах
- Гэмтэл шарх удаан эдгэрэх
- Арьс амархан үрэвсэх
- Бие загатнах
- Амны хөндий үрэвсэх
- Бэлгийн үйл ажиллагаанд нөлөөлөх, бэлгийн сулралд хүргэх
- Гар хөлийн үзүүр мэдээ алдах, бадайрах зэрэг шинж тэмдгээр илэрдэг.
Энэ үед дараах дэглэмийг баримтлана.
- 3 сар тутам шээс, биохими дэлгэрэнгүй шинжилгээ өгч, цусан дахь сахараа тогтмол хянаж, хяналтын эмчдээ үзүүлж, зөвлөгөө авах шаардлагатай.
- Артерын даралтыг тогтмол өглөө, оройдоо үзэж, ихэссэн үед тохирох эмийг нэг цагт тогтмол ууна.
- Хоолны дэглэм барьж, сахарын хэрэглээг бууруулж, цусан дахь сахарыг хянана. Хэрэв сахарын түвшин өндөр бол заавал эмчид мэдэгдэж, эмээ бичүүлж авна.
- Усыг 1-1,5 литр хүртэл хэмжээгээр өдөр бүр ууна.
- Өдөрт хамгийн багадаа 6-8 цаг унтаж амарна. Сайн унтаж амрах нь зүрх, бөөр, элэгний үйл ажиллагааг дэмжинэ.
- Өдөрт 30 минут дасгал хөдөлгөөн хийж, цусан хангамжаа сайжруулах шаардлагатай.
- Бөөр хамгаалах зорилгоор цистон эмийг 2ш өдөрт 3 удаа ууна.
- Ажил , амралтаа зохицуулж, амарна.