Skip to Content

Септилин 100мл сироп

https://agarpharm.mn/web/image/product.template/137469/image_1920?unique=0b1f971

15'990.0000 ₮ 15990.0 MNT 15'990.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

Жоргүй Exclusive

Үйлчилгээний нөхцөл
Хүргэлт: 2-3 ажлын өдөр


Дэлгэрэнгүй тайлбар:

Бүтээгдэхүүний үйлдэл:


Септилин нь хүний биеийн дархлалын системыгн дэмжсэнээрээ халдвар эсрэг дархлаа сайжруулах үйлдэл үзүүлнэ. Септилин нь макрофаг эсүүдийг идэвхжүүлснээр фагоцитозыг дэмжиж, полиморфонуклеор эсүүдийг олшруулж, халдвараас ангижруулна. Септилин нь халдвар эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэн халдвар дахихаас урьдчилан сэргийлдэг. Септилин нь мөхлөгт-залгигч эсүүдийн ялгаран хөгжихийг дэмжиж, хэвийн устгагч /Т-killer/ эсийг  идэвхжүүлэх ба эсрэг биетэй хамааралт эс хордолтыг багасгана. Септилин нь харийн эсүүд олшрох үед шингэний дархлааг идэвхижүүлсэнээр цусан дахь харь биеийн шүүрлийг багасгана. Мөн септилин нь эритропоэз, гранулопоэзын урьдал эс, анхдагч миелоцит, эсүүдийн синтезийг дэмждэг.

Найрлага, савалгаа:


5 мл Септилин сиропын найрлаганд: Balsamodentron mukul (Цэвэршүүлсэн) 40мг, Shankh bhasma 15мг, Хандмал: Maharasnadi quath 15 мг, Tinospora cordifolia 14мг, Rubia cordifolia 13мг, Emblica officinalis 13мг, Moringa pterygosperma 4мг, Glycyrrhiza glabra 3мг.

Хэрэглэх заалт:


Халдварт өртөмтгий хүмүүст өдөр тутмын нэмэгдэл маягаар хэрэглэнэ. Эмчилгээний зорилгоор: Амьсгалын дээд замын халдварууд. Амьсгалын доод замын халдварууд. Амьсгалын дээд замын харшилт өвчнүүд. Арьс ба зөөлөн эдийн халдвар болон болон үрэвслүүд. Шүд буйлны халдварууд. Нүдний халдвар ба үрэвслүүд. Яс ба үений үрэвсэлт өвчнүүд. Шээсний замын халдварууд.

Хэрэглэх арга:


Сироп: Нярайд ½-2 цайны халбагаар өдөрт 2-3 удаа. Хүүхэд: Нэг цайны халбагаар өдөрт 2-3 удаа. Насанд хүрэгсэд: 2 хоолны халбагаар өдөрт 2 удаа

Анхааруулга:


Онцгой анхааруулга: Септилинийг жирэмсний эрт үед хэрэглэхгүй байхыг зөвлөнө.