My Cart
                 Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Лив 52 №100 шахмал

https://agarpharm.mn/web/image/product.template/137436/image_1920?unique=4567948

14'490 14490.0 MNT 14'490

14'490 ₮

0.0% Off

Not Available For Sale

Days
:
Hours
:
Mins
:
Secs

    Энэ зохимж байхгүй байна.

    SKU:
    N/A


    Share :

    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Лив.52 нь элэгний эмгэгийн эмчилгээнд зориулагдсан ургамлын өвөрмөц найрлагатай эм юм. Лив.52 -ыг эмчилгээний өргөн заалтаар хэрэглэх боломжтой. Элгэнд явагдах бодисын солилцооны үр ашгийг нэмэгдүүлнэ/шүүрлийн үйл ажиллагааг дэмжинэ/, элэгний паренхимийн гэмтлийг бууруулж, халдварт хепатит, мансууруулах болон эмийн шалтгаант (ATT ба статинаар өдөөгдсөн) хепатит, архины шалтгаант элэгний гэмтэл зэрэг элэгний янз бүрийн эмгэгүүдийн үед элэгний эсийг нөхөн сэргээнэ. Лив.52 нь архаг өвчний үед эдгэрэлтийг хурдасгана. Аливаа архаг болон хурц өвчлөлийн үед хоолны дуршил, хоол боловсруулах үйл ажиллагаа, хоол шингээх үйлийг дэмжинэ. Лив.52 нь 250 гаруй судалгаагаар үр дүн, аюулгүй байдал нь нотлогдсон байдаг бөгөөд нярай болон хүүхэд, бүх насныхан хэрэглэх боломжтой ба насны ангилал бүрт тохирсон савалгаатай . Лив.52 –ыг удаан хугацаанд хэрэглэхэд гаж нөлөөгүй. Элэгний эсэд өөхөн нэвчдэс үүсэхээс сэргийлж, элэгний өөхжилтийг даамжрахаас сэргийлнэ. Элэгний хатуурлын өмнөх үед элэгний эсийг хамгаалан , өвчний даамжралтыг зогсоон цаашдын гэмтэлээс сэргийлнэ.

    Найрлага, савалгаа:


    Идэвхитэй бүрэлдэхүүн, Нунтаг Capparis spinosa 65мг, Cichorium intybus 65мг, Mandur bhasma 33мг, Solanum nigrum 32мг, Terminala arjuna 32мг, Cassia occidentalis 16мг, Achillea millefolium 16мг, Tamarix gallica 16мг болон Eclipta alba, Phyllanthus amarus, Boerhaavia diffusa, Tinospora cordifoliа, Rapharanus sativus, Emblica officinalis, Plumbago zeylanica, Embelia ribes Terminalia chebula, Fumaria officinalis зэрэг агуулна. Савлагаандаа 100 шахмал

    Хэрэглэх заалт:


    Урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор: - Вирүст хепатит - Архины шалтгаант элэгний гэмтэл - Циррозын өмнөх нөхцөл ба элэгний хатуурал - хоолны дуршилгүй болох / хоолны дуршил алдагдах - Цацраг эмчилгээний улмаас элэг гэмтэх Уураг, тэжээлийн дутагдалтай холбоотой элэгний эмгэг Жирэмсний үед шарлалт ба хоолны дуршилгүй болох Гемодиализын үед туслах эмчилгээ болгон ашигладаг Хавсарсан эмчилгээнд : Элэгний үрэвслийн эсрэг эм, сүрьеэгийн эсрэг эм, статин, хими эмчилгээний эм, вирүсийн эсрэг эмтэй хавсарч хэрэглэнэ. түргэсгэхэд хавсарсан эмчилгээнд

    Хэрэглэх арга:


    2 ширхэгээр өдөрт 2 удаа. Курс эмчилгээ 3-6 сар хэрэглэнэ.

    Анхааруулга:


    Анхааруулга: Үгүй


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.

    Added to cart