Нео-Пенотран форте лаа №7
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Найрлага, савалгаа: Хэрэглэх заалт: Хэрэглэх арга: Анхааруулга:
Миконазолын нитратыг үтрээнд хийж хэрэглэхэд маш бага (ойролцоогоор тунгийн 1.4%) хэмжээгээр шимэгдэнэ. Метронидазолыг үтрээнд хийж хэрэглэхэд түүний биохүрэхүй ууж хэрэглэхтэй харьцуульвал 20% байна.Нео-Пенотран Форте-г үтрээнд хийж хэрэглэсний дараа миконазолын нитрат цусны сийвэнд тодорхойлогддоггүй ба харин метронидазолын сийвэн дэх тогтвортой концентраци нь 1.1-5.0µg/мл байна. Метронидазол нь элгэнд метаболизмд орох бөгөөд түүний үүссэн гидрокси метаболит нь идэвхтэй метаболит юм. Метронидазолын хагас ялгарлын үе нь 6-11 цаг. Түүнийг ууж ба судсанд тарьж хэрэглэхэд 60-80% нь бөөрөөр (өөрчлөгдөөгүй (20%) болон метаболит хэлбэрээр) ялгарна
Метронидазол + миконазол 500мг+100мг
Нео-Пенотран Форте нь мөөгөнцрийн эсрэг миконазолын нитрат ба бактери болон трихомонасын эсрэг үйлдэлтэй метронидазол агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэл.Миконазолын нитрат нь имидазолын уламжлалын нийлэг эм бөгөөд өргөн хүрээгээр үйлчлэх ба ялангуяа Candida albicans зэрэг эмгэг төрүүлэгч мөөгөнцрийн эсрэг идэвхтэй үйлчилнэ. Түүнчлэн грам эерэг бактерийн эсрэг нөлөөлнө. Түүний дээрх үйлдэл нь цитоплазмын мембраны эргостеролын нийлэгжилтэнд үйлчилсэнтэй холбоотой
Миконазолын нитрат нь Candida зүйлийн мөөгөнцрийн эсийн нэвчимхий чанарыг өөрчлөх ба in vitro орчинд глюкоз ашиглагдахыг саатуулдаг. Метронидазол нь эгэл биетэн ба бактерийн эсрэг нөлөөлдөг 5-нитроимидазолын уламжлалын эм бөгөөд Trichomonas vaginalis, Gardnerella vaginalis, агааргүйтэн бактери (агааргүйтэн стрептококк) зэрэг эгэл биетэн ба агааргүйтэн бактериар үүсгэгдсэн янз бүрийн халдварын эсрэг идэвхтэй үйлчилнэ. Миконазол ба метронидазолыг хамт хэрэглэхэд нэг нэгнийхээ үйлдэлд нөлөөлдөггүй
Нео-Пенотран Форте-г Candida albicans-р үүсгэгдсэн үтрээний мөөгөнцөр, агааргүйтэн бактериар үүсгэгдсэн үтрээний үрэвсэл, Trichomonas vaginalis-р үүсгэгдсэн үтрээний үрэвсэл болон үтрээний холимог халдварын эмчилгээнд тус тус хэрэглэнэ
Хэрэглэх арга, тун:Бэлдмэлийг эмчтэй зөвлөхгүйгээр хэрэглэж болохгүй. Хэрэв эмч өөрөөр зөвлөөгүй бол лааг 1 ширхгээр үдэш 7 хоногийн турш үтрээний гүнд хийж хэрэглэнэ. Эмгэг дахих буюу бусад эмчилгээнд тэсвэртэй үтрээний үрэвслийн үед лааг үдэш 14 өдөр хэрэглэнэ
Үтрээний лааг хэвтрийн байрлалд хийнэ. Лааг үтрээний гүнд савлалтанд буй 1 удаагийн хуруувчийг ашиглан хийнэ. Настангуудад (65-с дээш) насанд хүрэгсэдтэй адилаар хэрэглэнэ.Хүүхдэд хэрэглэхгүй. Мөн онгон үед хэрэглэхгүй.Бэлдмэлийг залгиж уухгүй ба мөн өөр замаар хэрэглэхгүй
Бэлдмэлийг үйлчлэгч бодис болон түүний уламжлалын бодист хэт мэдрэг өвчтөн, жирэмсний эхний 3 сар, порфири, эпилепси, хүнд явцтай элэгний үйл ажиллагааны өөрчлөлт зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ
Анхааруулга ба болгоомжлол! Дисульфирам төст үйлдэл илэрч болзошгүй тул Нео-Пенотран Форте-н эмчилгээний үед болон ээлж эмчилгээ дууссанаас хойш 2 өдөр согтууруулах ундаа хэрэглэж болохгүй.Бэлдмэлийг өндөр тунгаар удаан хугацаагаар ууж болон тарьж хэрэглэхэд захын мэдрэлийн эмгэг болон таталдаа үүсэж болно
Лааны хэлбэр оруулагч суурь бодис нь резинэн болон латексэн бүтээгдэхүүнтэй (үтрээний жирэмслэлтээс хамгаалах ерөндөг, бэлгэвч) харилцан үйлчилдэг учир лааг тэдгээр бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэхгүй.Trichomonas vaginalis-р үүсгэгдсэн эмгэг бүхий өвчтөний бэлгийн хавьтагчийг зэрэг эмчлэх шаардлагатай:Бөөрний өвчтэй хүмүүст метронидазолын тунг багасгаж хэрэглэнэ
Хүнд явцтай элэгний үйл ажиллагааны дутагдлын үед метронидазолын клиренс өөрчлөгдөнө
Метронидазолын цусан дахь концентраци ихсэн тархины эмгэгийн (энцефалопати) шинжийг ихэсгэдэг учир элэгний энцефалопати-тай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Ийм өвчтөнд түүний хоногийн тунг 1/3 хүртэл багасгаж хэрэглэнэ.Лидокайны хагас ялгарлын үе нь элэгний эмгэгтэй өвчтөнд 2 дахин буюу түүнээс удаан хугацаагаар уртсаж болно. Бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх нь лидокайны фармакокинетикт нөлөөлөхгүй боловч метаболит нь хуримтлагдаж болзошгүй
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Жирэмсний категороор метронидазол В, миконазол С. Нео-Пенотран Форте-г эмчийн нарийн хяналтан дор хэрэглэж болно.Метронидазол хөхний сүүнд тодорхойлогддог учир хөхөөр хооллолтыг зогсооно
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.