Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Гексикон лаа 16мг №10 Нижфарм

https://agarpharm.mn/web/image/product.template/131426/image_1920?unique=a87891f

26'690.00 ₮ 26690.0 MNT 26'690.00 ₮

26'690.00 ₮

Not Available For Sale

    Энэ зохимж байхгүй байна.

    Үйлчилгээний нөхцөл
    Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
    Хүргэлт: 2-3 ажлын өдөр


    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Эмэгтэйчүүдийн өвчний эмчилгээнд хэрэглэх антисептик болон нянгийн эсрэг бэлдмэлийн бүлэг. Нянгийн эсрэг бэлдмэл болон антисептик бусад бэлдмэлд хамаарагдана Гексикон нь хэсэг газарт хэрэглэх зориулалттай антисептик бэлдмэл бөгөөд доор дурдсан эгэл биетэн грамм эерэг болон грамм сөрөг бактериуд вирусийн эсрэг нөлөөлнө. Үүнд: Treponema pallidum, Chlamidia spp., Ureaplasma spp., Neisseria gonorroeae, Trichomonas vaginalis, Gardnerella vaginalis, Bacteroides fragilis, Herpes virus гэх мэт. Харин уг бэлдмэл Pseudomonas spp., Proteus spp., зэрэг нянгууд сул мэдрэг байх бөгөөд мөн түүнчлэн хүчилд тэсвэртэй бактериуд, спорт бактериуд болон мөөгөнцрүүд тэсвэртэй байдаг Гексикон нь лактобациллийн үйл ажиллагааны идэвхийг өөрчилдөггүй.Тэрээр цус болон идээтэй үед идэвхээ хадгалдаг байна /хэдий идэвхи нь багасах боловч/. Клиникийн өмнөх судалгаагаар гексикон бэлдмэл нь жирэмслэлтээс хамгаалах нөлөөтэй байжээ. Түүний сперматоцид үйлдэл нь сперматозойдын метаболизм болон мембраны нэвчимхий чанарын өөрчлөх үйлдэлтэй нь холбоотой байдаг байна

    Найрлага, савалгаа:


    Хлоргексидиний биглюконат: 0,016г Макрогол-1500 /полиэтиленоксид 1500/, макрогол-400 /полиэтиленоксид 400/ зэрэг туслах бодис 3,1гр жинтэй лаа хийхэд хүрэлцэхүйц хэмжээгээр агуулагдана

    Хэрэглэх заалт:


    Бэлгийн замаар дамжих халдвараас /хламидиоз, уриаплазмоз, трихомониаз, заг хүйтэн, тэмбүү, бэлгийн замын херпес гэх мэт/ урьдчилан сэргийлэхийн тулд бэлгийн харьцаанаас хойш 2 цагийн дотор хэрэглэнэ Эх барих эмэгтэйчүүдийн халдвар үрэвсэлт хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд /эмэгтэйчүүдийн мэс ажилбарын өмнө, төрөх болон үр хөндөлтийн өмнө, үтрээнд ерөндөг тавьсны өмнө болон дараа, умайн хүзүүний диатермокоагуляцийн өмнө болон дараа умайн доторх шинжилгээний өмнө/ хэрэглэнэ Бактерийн гаралтай вагиноз болон үтрээний үрэвсэл /ялангуяа өвөрмөц бус холимог трихомонадаар үүсгэгдсэн /умайн хүзүүний улайлт, бэлгийн загатнаа, жирэмсэн болон хөхүүл үед үүссэн үед тус тус хэрэглэнэ Төрөх насны эмэгтэйчүүдийн үр тогтолтоос сэргийлэх хэсгийн эмчилгээнд хэрэглэнэ /ууж хэрэглэх жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлүүд хэрэглэхэд болон үтрээнд ерөндөг тавихад цээрлэлтэй тохиолдлууд, мөн түүнчлэн төрсний дараах үе хөхүүл үе, жирэмслэлтийг тасалсны дараах үе, цэвэршлийн өмнөх үе, тохиолдлын чанартай жирэмслэлтээс сэргийлэх шаардлага гарсан үе, ууж хэрэглэх жирэмслэлтээс хамгаалах эмээ мартсан үед гэх мэт/. Үтрээгээр хэрэглэнэ

    Хэрэглэх арга:


    Лааг зөвхөн хэрэглэхийн өмнө савлалтаас гаргана Эмчилгээний зорилгоор: 1 ширхэгээр өдөрт 2 удаа 7-10 хоног хэрэглэнэ. Шаардлагатай бол ээлж эмчилгээг 20 хоног хүртэл үргэлжлүүлж болно Халдвараас урьдчилан сэргийлэх болон бэлгийн замын халдвараас сэргийлэх зорилгоор: хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноос хойш 2 цагийн дотор 1 ширхэгийг хэрэглэнэ Жирэмслэлтээс хамгаалах зорилгоор: бэлгийн хавьтлаас 5 минутын өмнө хэрэглэх бөгөөд үйлдэл нь 4 цаг орчим хадгалагддаг. Дахин бэлгийн хавьталд орох тохиолдолд лааг дахин хэрэглэнэ

    Анхааруулга:


    Харшлын урвал болон загатнаа илэрч болох бөгөөд энэ нь бэлдмэлийг хэрэглэхээ зогсоосны дараа түр зуур үргэлжилж болзошгүй Бэлдмэлийн найрлаган дах аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.Сарын тэмдэг эхлээгүй охид хэрэглэхгүй Бэлдмэлийн жирэмслэлтээс хамгаалах аргын идэвхийг дээшлүүлэхийн тулд хэрэглэх аргыг сайтар мөрдөх шаардлагатай Түүнийг үтрээний халхавчин хамгаалагч буюу ерөндөгтэй хавсруулан хэрэглэж болно Бэлгийн харьцааны үед ариун цэврийн хэрэглэлийг /спринциний савангийн уусмал мөн саван зэрэг нь бэлдмэлийн идэвхийг алдагдуулна/ үтрээгээр хэрэглэхийг хориглодог. Учир нь жирэмслэлтээс хамгаалах идэвхи нь алдагдаж болзошгүй. Харин гадна бэлэг эрхтэнийг угаах нь үтрээгээр хэрэглэсэн гексикон лааны идэвхи нөлөөг алдагдуулахгүй Хүүхдэд: гексикон үтрээний лааг 16 мг тунгаар сарын тэмдэг эхлэх үед охидод хэрэглэж болно Бэлдмэлийг жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэх нь цээрлэлтгүй болно