Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Могойн хортой тос

Кобран хатаасан хор + Метилсалицилат + Камфор
https://agarpharm.mn/web/image/product.template/131374/image_1920?unique=555bda1

13'090 ₮ 13090.0 MNT 13'090 ₮

13'090 ₮

Not Available For Sale

    Энэ зохимж байхгүй байна.

    Үйлчилгээний нөхцөл
    Хүргэлт: 2-3 ажлын өдөр


    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Кобра-ын хор нь полипептид буюу уургийн шинжтэй маш хортой бодис. Уг хор нь маш хүчтэй үрэвслийн эсрэг идэвхтэй бөгөөд түүнийг өвдөлт намдаах зорилгоор хэрэглэнэ. Метилсалицилат нь хялгасан судсуудыг өргөсгөн арьсыг улайлгах бөгөөд ингэснээр бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч бодис арьсаар нэвтрэх явц хөнгөвчирнө. Иймээс булчин шөрмөс сунах, булгаралт, булчингийн өвдөлт, үений үрэвсэл, хэрэх өвчин зэрэг эмгэгийн улмаас илрэх булчин ба үе мөчний өвдөлт болон бага зэргийн өвдөлтийн хэсэг газрын түр зуурын эмчилгээнд хэрэглэнэ. Камфор, эвкалиптийн тос нь арьсыг улайлгах бөгөөд булчин шөрмөсний суналт, өвдөлтийг намдаахын тулд иллэгний тос болгон хэрэглэнэ.

    Найрлага, савалгаа:


    15 гр

    Хэрэглэх заалт:


    Бэлдмэлийг мөрний үений хөдөлгөөн нь хязгаарлагдсан өвдөлтийн байдал (frozen shoulder), өргөгч булчингийн өвдөлт, мөрний үений суналт, бугуйн үений үрэвсэл, өвдөгний үений үрэвсэл, үений архаг үрэвсэл, хэрэхийн гаралтай олон үений үрэвслийн үед илрэх үе, мэдрэл, булчингийн өвдөлтийн эмчилгээнд хэрэглэнэ.

    Хэрэглэх арга:


    Гадуур түрхэж хэрэглэнэ

    Анхааруулга:


    Бэлдмэлийг хэрэглэх үед хэсэг газрын харшлын урвал илэрч болох ба энэ үед эмчилгээг зогсоох буюу эсвэл гистамины эсрэг эм хэрэглэж болно. Бэлдмэлийг хэрэглэх үед илрэх гаж нөлөөний талаар эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ.


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.