Бепантен мазь 5% 30гр Байер
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Найрлага, савалгаа: Хэрэглэх заалт: Хэрэглэх арга: Анхааруулга:
Хөхүүл эх болон хүүхдийн арьс арчилгаанд зориулсан бэлдмэл!Арьсны жижиг гэмтлийн үед эдгэрэх явцыг идэвхжүүлэх: хөнгөн хэлбэрийн түлэгдэлт ба зулгарал; туяа ба гэрлийн эмчилгээ буюу эсвэл хэт ягаан туяа эмчилгээний дүнд арьс цочрох; архаг явцтай шархлаа, цооролт, хошногоны шалбархай цууралт, арьс шилжүүлэн суулгах ба умайн хүзүүний улайлт; кортикостероид эмчилгээний үед хэрэглэнэ.Хуурай болон хагарсан арьсанд арчилгаа үйлчилгээ хийх зорилгоор хэрэглэнэ.Хөхүүл хүүхдийн нуралтын эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтэд хэрэглэнэ.Хөхний товч хагарах буюу эсвэл эмзэг хөндүүр болох эмгэгийн эмчилгээ, хөхүүл үед хөхний булчирхайн байнгын арчилгаанд тус тус хэрэглэнэ
Декспантенол 5%-30г
Хуурай болон цочирсон гэмтээгүй арьсны эмчилгээнд: улайх, бага зэргийн түлэгдэлт (нарны ба ахуйн), арьсны барзгар ширүүн хэсгийн арчилгаа (жишээ нь гарын сарвуу, тохой, өвдөг).
Арьс хуурайших, улайхаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Туяа ба гэрлийн эмчилгээ буюу эсвэл хэт ягаан туяа эмчилгээний дүнд арьс цочрох үед, мөн бичил гэмтлийн (шалбархай, цуурхай) үед арьсны эпителжих, эдгэрэх явцыг түргэсгэх зорилгоор хэрэглэнэ.
Кортикостероид хэрэглэсний дараах арьсны арчилгаанд хэрэглэнэ.
Гадуур хэрэглэнэ. Тосон түрхцийг хэрэгцээнээс хамаарч хоногт 1 буюу эсвэл хэд хэдэн удаа түрхэж хэрэглэнэ. Хөхүүл эхийн хөхний булчирхайн арчилгаа: хөхүүлэх бүрийнхээ дараа хөхний товчинд түрхэнэ.
Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.