Эспумизан 40мг кап №25
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Найрлага, савалгаа: Хэрэглэх заалт: Хэрэглэх арга: Анхааруулга:
Гэдэс дүүрэлтийг багасгадаг бэлдмэл.Гэдсэн дэх хийн цэврүүний гадаргуугийн таталцлыг багасган тэдгээрийг задална
симетикон 40мг №25
Чөлөөлөгдсөн хийн зарим хэсэг нь гэдэсний хананд шингэх ба түүнчлэн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнөөр бие махбодосс ялгарна
Насанд хүрэгсэд хооллолт болгоны дараа болон унтахын өмнө 1-2 ширхэгээр өдөрт 3 удаа хэрэглэнэ
Эспумизан® капсулыг хэрэглэсэнтэй холбоотой үүссэн ямар нэг гаж нөлөө одоог хүртэл тэмдэглэгдээгүй байна. Шар өнгийн «жаргаж байгаа нарны өнгөт» (E 110) гэж нэрлэгдэх будагч бодис нь харшлын урвал өдөөж болзошгүй. Метилпарагидроксибензоат (E 218) нь мөн удаан типийн харшлын урвалыг үүсгэж магадгүй.
Гарч болзошгүй гаж нөлөөний талаар мэдээлэх
Эмийн хэрэглээнээс үүдэлтэй ямар нэгэн гаж нөлөөг мэдээлэх нь маш чухал. Ингэснээр энэ эмийн ашиг тус болон эрсдэлтэй талыг бүрэн танин мэдэх ач холбогдолтой учраас эмнэлгийн ажилтнууд эмийн хэрэглээтэй холбоотой бүхий л гаж нөлөөг үндэсний мэдээллийн сүлжээнд мэдээлж байх ёстой.
Хориглох заалт
-үйлчлэгч бодис болох симетиконд болон «жаргаж байгаа нарны өнгөт» (E 110) гэж нэрлэгдэх шар өнгийн будагч бодис, метилпараидроксибензоат (E 218) болон бэлдмэлийн найрлагад орсон бусад аль нэгэн туслах бодист хэт мэдрэгшсэн бол
- 18 насанд хүрээгүй хүүхэд ба өсвөр насныхан
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.