My Cart
                 Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Панзинорм форте шах №30 KRKA

Панкреатин
https://agarpharm.mn/web/image/product.template/131050/image_1920?unique=1841b39

21'490 21490.0 MNT 21'490

21'490 ₮

0.0% Off

Not Available For Sale

Days
:
Hours
:
Mins
:
Secs

    Энэ зохимж байхгүй байна.

    Product Image

    Панзинорм форте шах №30 KRKA

    21'490 ₮ 21'490 ₮
    0.0% Off
    SKU:
    N/A


    Share :

    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Идэвхитэй липаза ферментын өндөр агууламжтай, ферментүүдийн комбинаци Шахмал пленкан бүрхүүлтэй ба энэ нь ферментүүдийг хугацаанаасаа өмнө амны хөндий ба ходоодонд үйлчлэхээс хамгаална Панзинорм® форте Н нэг шахмал нь өөх тос ба уургаар баялаг хоолны шимэгдэлт ба боловсруулалтыг сайжруулахад хангалттай

    Найрлага, савалгаа:


    Липаза (Lipasum) 20 000 ЕД Амилаза (Amylasum) 12 000 ЕД Протеаза (Proteasum) 900 ЕД

    Хэрэглэх заалт:


    Нойр булчирхайн гадаад шүүрлийн үйл ажиллагааны дутмагшил (архаг панкреатит, муковисцидоз болон бусад шалтгаант). Ходоод, гэдэс, элэг цөсний хүүдийн архаг үрэвсэлт өвчнүүд,дээрх эрхтнүүдэд хийгдсэн туяа эмчилгээ ба тайрсаны дараах хоол боловсруулах замын хямрал, гэдэс дүүрэлт, суулгалт бүхий байдал (хавсарсан эмчилгээ байдлаар), ходоод гэдэсний замын хэвийн үйл ажиллагаатай хүний хоол тэжээлийн түр зуурын хямралын үеийн засал эмчилгээ. Хэвлийн хөндийн эрхтнүүдийг рентген болон ЭХО шинжилгээнд бэлтгэх

    Хэрэглэх арга:


    Хоол боловсруулах замын хямралын зэргээс хамаарч тунг тохируулна. Насанд хүрэгсдэд (өөрөөр заагаагүй бол) хоолны үед 1 шахмал, шахмалыг хангалттай хэмжээний усаар даруулж зажлалгүй ууж хэрэглэнэ. Хүүхдэд эмчийн заавраар хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь 1 удаа буюу хэдэн өдрөөс (хоол тэжээлийн хямралын үед) хэдэн сар буюу жил (орлуулах эмчилгээний үед) хүртэл байж болно. Гидросорбентын бүрхүүлийг залгиж болохгүй

    Анхааруулга:


    Эсрэг заалт: Цочмог панкреатит, архаг панкреатитын хурцдал, бэлдмэлийн найрлага дахь бодисуудад эсвэл гахайн маханд хэт мэдрэг тохиолдолд, муковисцидозтой 15 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхгүй. Онцгой заалт: Жирэмсэн ба хөхүүлд Панзинорм® форте Н бэлдмэлийг жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхэд аюулгүй эсэх нь тогтоогдоогүй. Муковисцидозын үед тунг хэрэглэж буй хоол хүнсний хэмжээ чанараас хамааран хэрэгцээтэй ферментыг тооцоолон тунг тогтооно Тунг хэтрүүлэн хэрэглэх шинж тэмдгүүд: Гиперурикозури, гиперурикеми, хүүхдэд өтгөн хаталт, дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхийг зогсооно


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.

    Added to cart