Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Мезимфорте 3500ЕД/4200ЕД/250ЕД шах №20

Липаза + амилаз + протеза
https://agarpharm.mn/web/image/product.template/131044/image_1920?unique=e5a8fe0

7'490 ₮ 7490.0 MNT 7'490 ₮

7'490 ₮

Not Available For Sale

    Энэ зохимж байхгүй байна.

    Үйлчилгээний нөхцөл
    Хүргэлт: 2-3 ажлын өдөр


    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Бэлдмэл нойр булчирхайн гадаад шүүрлийн үйл ажиллагааны дутагдлын үед түүнийг нөхнө. Панкреатины найрлага дахь амилаза, липаза, протеаза зэрэг фермент нь нүүрс ус, өөх тос, уургийн боловсруулалтыг хөнгөвчилж тэдгээрийн нарийн гэдэсний ханаар бүрэн шимэгдэх явцыг нөхцөлдүүлнэ

    Найрлага, савалгаа:


    Липаза + Амилаз + Протеза /3500ед+4200ед+250ед/ №20

    Хэрэглэх заалт:


    Бэлдмэлийг дараах эмгэгийн үед хэрэглэнэ. - Нойр булчирхайн гадаад шүүрлийн үйл ажиллагааны дутагдал (нойр булчирхайн архаг үрэвсэл, муковисцидоз). - Ходоод, гэдэс, элэг, цөсний хүүдийн архаг явцтай үрэвсэлт-тэжээлгүйдийн эмгэг. Хоол боловсруулах үйл ажиллагаа алдагдах, гэдэс дүүрэх, суулгах шинж бүхий дээрх эрхтнүүдийн мэс заслын болон туяа эмчилгээний дараах байдал (хавсарсан эмчилгээнд) - Ходоод гэдэсний замын үйл ажиллагаа хэвийн өвчтөний хоолны дэглэм алдагдсан үед хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хэрэглэнэ. - Хэвлийн хөндийн эрхтнийг рентген болон хэт авиан шинжилгээнд бэлтгэх

    Хэрэглэх арга:


    Хоол боловсруулах үйл ажиллагааны өөрчлөлтийн зэргээс хамаарч тунг өвчтөн бүрт өвөрмөц тогтооно. Насанд хүрэгсдэд (өөр ямар нэгэн эм хэрэглэх заавар байхгүй үед) 1-2 шахмалаар зажлалгүйгээр хангалттай хэмжээний шингэнээр даруулж хооллох үед ууна. Хүүхдэд эмчийн заавраар хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нэг удаа буюу хэдэн өдөр (хоолны дэглэм алдагдсанаас шалтгаалсан хоол боловсруулах үйл ажиллагааны алдагдлын үед) хэрэглэхээс хэдэн сар болон жил (байнгын орлуулах эмчилгээ шаардлагатай үед) хэрэглэх хүртэл үргэлжилнэ

    Анхааруулга:


    Жирэмсэн үед: Жирэмсэн эсвэл жирэмсэн байж болзошгүй тохиолдолд Диане-35 үрлийг хэрэглэхийг цээрлэнэ


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.