My Cart
                 Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Линекс Форте кап №28 Лек

Лактобациллус + бифидобактерум
https://agarpharm.mn/web/image/product.template/131038/image_1920?unique=cf5d5c3

42'190 42190.0 MNT 42'190

42'190 ₮

0.0% Off

Not Available For Sale

Days
:
Hours
:
Mins
:
Secs

    Энэ зохимж байхгүй байна.

    SKU:
    N/A


    Share :

    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Линекс форте хүний гэдэсний хэвийн микрофлорын төлөөлөл болох Lactobacillus acidophilus ба Bifidobacterium animalis subsp. Lactis зэрэг пробиотик сүүний хүчлийн бактерийн 2 омгийг агуулдаг.

    Найрлага, савалгаа:


    Сүүний хүчил 2000000000 CFU

    Хэрэглэх заалт:


    Линекс форте бэлдмэл гэдэсний бичил флорын үйл ажиллагаа болон тэнцвэрт байдлыг зохицуулахад оролцдог. Линекс форте-г насанд хүрэгсэд, өсвөр насныхан, хүүхдэд урьдчилан сэргийлэх болон хэвийн бичил флорыг дэмжих зорилгоор суулгах, гэдэс дүүрэх болон хоол боловсруулах үйл ажиллагааны бусад хямралын үед хэрэглэнэ: насанд хүрэгсэд ба хүүхдийн ходоод гэдэсний замын вирус ба бактерийн гаралтай халдвар (ротавирусын халдвар, аялагчид суулгах); бактерийн эсрэг эмчилгээ (антибиотик бабактерийн эсрэг нийлэг бусад бэлдмэл); аарцаг болон хэвлийн хөндийн эрхтэний туяа эмчилгээ. Линекс форте-г насанд хүрэгсэд ба 12-с дээш насны хүүхдэд хэрэглэнэ: Helicobacter pylori халдварын стандарт эмчилгээний үед хэвийн бичил флорыг дэмжих; өтгөн хаталтын үед биеийн байдлыг сайжруулах.

    Хэрэглэх арга:


    Суулгалт, гэдэс дүүрэх болон бусад ходоод гэдэсний замын хямралын үед урьдчилан сэргийлэх болон хэвийн бичил флорыг дэмжихэд хэрэглэнэ Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхэд: 1 бүрээсийг хоногт 3 удаа хэрэглэнэ (шинж тэмдгийн хүнд хөнгөний зэргээс хамаарна). 2-12-оос доош насны хүүхэд: 1-2 бүрээсийг хоногт 1 удаа хэрэглэнэ (шинж тэмдгийн хүнд хөнгөний зэргээс хамаарна). 1 – 2 хүртэлх насны хүүхэд: 1 бүрээсийг хоногт 1 удаа хэрэглэнэ. Линекс форте бүрээсийг шинж тэмдэг арилтал хэрэглэж болно.Ууж хэрэглэхэд зориулагдсан. Хооллох үед ууна. Энэ нь бэлдмэлийн хамгийн сайн нөлөөлөх нөхцөл болно. Антибиотик хэрэглэснээс хойш 3 цагийн дараа Линекс форте-г уухыг зөвлөнө. Согтууруулах ундаа болон халуун ундтай хамт хэрэглэхгүй. Хэрэв бүрээсийг бүтнээр нь залгиж чадахгүй бол бүрээсийг задалж доторх бэлдмэлийг халбаганд хийн, бага хэмжээний шингэнд хутгаж ууна. Мартаж өнгөрөөсөн тунг нөхөх зорилгоор давхардуулж хэрэглэхгүй.

    Анхааруулга:


    Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч болон туслах бодист хэт мэдрэг (харшил) хүмүүс,Онцгой анхааруулга ба болгоомжлол Дараах тохиолдолд Линексийг хэрэглэхээс өмнө эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй. · Биеийн хэм 38°С-аас дээш ихсэх · Өтгөнд цус ба салс илрэх · Суулгалт 2-оос олон өдөр үргэлжлэх · Усгүйжил болон биеийн жин багасах шинж дагалдсан хүнд явцтай суулгалт · Хэвлий орчим хүчтэй өвдөх шинж илэрсэн суулгалт · Архаг явцтай бусад өвчин (жишээ нь чихрийн шижин, зүрх судасны өвчин) эсвэл дархлаа хомсдлын байдал (жишээ нь ХДХВ-ын халдвар)


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.

    Added to cart