My Cart
                 Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Линекс Малыш нунтаг №20 Лек

Лактобациллус + бифидобактерум
https://agarpharm.mn/web/image/product.template/131037/image_1920?unique=97cd2a2

39'990 39990.0 MNT 39'990

39'990 ₮

0.0% Off

Not Available For Sale

Days
:
Hours
:
Mins
:
Secs

    Энэ зохимж байхгүй байна.

    Product Image

    Линекс Малыш нунтаг №20 Лек

    39'990 ₮ 39'990 ₮
    0.0% Off
    SKU:
    N/A


    Share :

    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Бифидибактер нь хүний ​​гэдэсний бичил биетэнд багтдаг. Нярайн хөгжлийн эхний үед чухал үүрэгтэй бактери агуулсан эхийн сүүгээр хооллодог бичил биетэн

    Найрлага, савалгаа:


    Сүүний хүчил

    Хэрэглэх заалт:


    Линекс нь пробиотик юм. Линексийн найрлаганд гэдэсний бичил биетний (гэдэсний микрофлор) хэвийн тэнцвэрийг зохицуулдаг 3 төрлийн лиофильжүүлсэн сүүний хүчлийн амьд бактери агуулагддаг. Уг бактериуд нь тодорхой антибитик болон хими заслын эмэнд тэсвэртэй байдаг. Сүүний хүчлийн бактери нь хэвийн нөхцөлд нарийн болон бүдүүн гэдсэнд байх бөгөөд тэдгээр нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн, дархлалын систем, хоол боловсруулах ферментийн хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай хүчил шүлтийн тэнцвэрийг барьж байдаг. Хэрэв сүүний хүчлийн бактери дутагдвал гэдэсний микрофлорын тэнцвэр алдагдаж хоол боловсруулах үйл ажиллагааны янз бүрийн хямралд хүргэдэг. Линекс бэлдмэлийн бактерийг лиофильжүүлсэн (бага хэмд хуурайшуулсан) учир бактерийн идэвх болон хэлбэрийг нь өөрчлөлгүйгээр бэлдмэлийг тасалгааны хэмд хадгалах боломжтой болдог. Линексийг дараах шалтгааны улмаас гэдэсний микрофлорын тэнцвэр алдагдаж суулгалт, гэдэс дүүрэлт, хоол боловсруулах үйл ажиллагааны бусад хямрал илэрсэн үед барих болон урьдчилан сэргийлэх эмчилгээний зорилгоор хэрэглэдэг: · Хөхүүл болон түүнээс дээш насны хүүхэд, насанд хүрэгсдийн хоол боловсруулах замын бактерийн болон вирусын гаралтай халдвар (жишээ нь ротавирусын халдвар, аялагчдын суулгалт) · Өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик ба хими заслын эмийн эмчилгээ · Хэвлийн хөндий ба аарцгийн хөндийн эрхтний шарлага Пробиотик эсвэл сүүний хүчлийн бактерийг хэрэглэснээр гэдэсний хэвийн микрофлорын өөрчлөлтийн улмаас үүссэн хоол боловсруулах үйл ажиллагааны хөнгөн болон дунд зэргийн хямралын явц болон давтамж эрчимтэй багасдаг.

    Хэрэглэх арга:


    Нярайн эхний өдөр, 2-оос доош насны хүүхдүүдэд өдөрт 1 удаа2-12 насны хүүхдүүд: 1 удаа өдөрт 1-2 удаа

    Анхааруулга:


    Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч болон туслах бодист хэт мэдрэг (харшил) хүмүүс,Онцгой анхааруулга ба болгоомжлол Дараах тохиолдолд Линексийг хэрэглэхээс өмнө эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй. · Биеийн хэм 38°С-аас дээш ихсэх · Өтгөнд цус ба салс илрэх · Суулгалт 2-оос олон өдөр үргэлжлэх · Усгүйжил болон биеийн жин багасах шинж дагалдсан хүнд явцтай суулгалт · Хэвлий орчим хүчтэй өвдөх шинж илэрсэн суулгалт · Архаг явцтай бусад өвчин (жишээ нь чихрийн шижин, зүрх судасны өвчин) эсвэл дархлаа хомсдлын байдал (жишээ нь ХДХВ-ын халдвар)


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.

    Added to cart