My Cart
                 Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Кальци глюконат x10 Түшиглэн

Кальци глюконат
https://agarpharm.mn/web/image/product.template/131025/image_1920?unique=a87891f

1'580 ₮ 1580.0 MNT 1'580 ₮

1'580 ₮

0.0% Off

Not Available For Sale

Days
:
Hours
:
Mins
:
Secs

    Энэ зохимж байхгүй байна.

    Product Image

    Кальци глюконат x10 Түшиглэн

    1'580 ₮ 1'580 ₮
    0.0% Off
    SKU:
    N/A


    Share :

    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Кальцийн ион нь мэдрэлийн ширхэгийн сэрэл дамжуулалт, араг ясны булчин, зүрхний булчингийн агшилт, ясны эдийн хэлбэржилт, цусны бүлэгнэлт болон бусад эрхтэн системүүдийн хэвийн ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Бие махбодын кальцийн ионы концентраци болон бамбайн ойролцоох булчирхай үйл ажиллагааг зохицуулна. Цусны сийвэн дэх кальцийн ионы концентраци багасахад таталдаа үүсдэг. Кальци нь эсийн мембраны нэвчимхий чанарыг зохицуулахад оролцдог тул цусны судасны нэвчимтгий чанарыг багасгаж харшил, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ.

    Найрлага, савалгаа:


    Кальцийн глюконат

    Хэрэглэх заалт:


    Бамбайн ойролцоох булчирхайн үйл ажиллагааны дутагдал, харшлын өвчнүүд (чонон хөрвөс, шар усны өвчин, судас мэдрэлийн хаван, гуурсан хоолойн багтраа, эмийн харшил), цусархаг эмзэгшил, туяаны өвчин, зүрхний дутагдал, янз бүрийн шалгаант цус алдалт (умайн цус алдалт, цустай цэр гарах, хагалгааны өмнө ба хойно, ходоод гэдэснээс цус алдах), нүдний солонгон бүрхэвчийн үрэвсэл, иридоциклит, нүдний салст бүрхүүл болон уушигны үрэвслүүд, умайн дайврын үрэвсэл, уушигны сүрьеэ, ясны сүрьеэ, ясны идээт үрэвсэл, сульдаа, ясны хугарал, загатнаа, намарс, элэгний үрэвсэл, эклампси, төрөх хүчний сулрал болон магнийн давс, хурган чихний хүчил, фторт хүчлийн давсууд, хар тугалга, мөнгөн ус, фосгений хордлогуудын үед тус тус хэрэглэнэ.

    Хэрэглэх арга:


    Насанд хүрэгсдэд 1-3 г-ыг (2-6 шахмал), хүүхдэд 1 нас хүртэл 0.5 г, 2-4 настайд 1 г, 5-6 настайд 1-1.5 г, 7-9 настайд 1.5-2 г, 10-14 настайд 2-3 г-ыг тус тус өдөрт 2-3 удаа хоолны өмнө уулгана.

    Анхааруулга:


    Тромбоз, тромбофлебит, атеросклерозын үед кальцийн глюконатыг хэрэглэхийг цээрлэнэ. Хүүхдэд булчинд тарьж болохгүй.


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.

    Added to cart