Ибупрофен сироп - МакФен сироп 2г/100мл 5 мл уут №10
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: МакФен сироп нь ибупрофен
агуулсан, өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй жоргүй
олгох эм юм. Ханиаднаас шалтгаалсан халууралт, өвдөлт болон төрөл бүрийн
хөнгөн, дунд зэргийн өвдөлтийн үед хэрэглэнэ. Найрлага, савалгаа: Идэвхтэй бодис:
Ибупрофен – 2 г / 100 мл
5 мл уутанд ибупрофен 100 мг агуулагдана. Туслах бодис:
Метилпарабен, пропилпарабен, сахароз, өндөр фруктозын агууламжтай бодис,
өтгөрүүлсэн глицерин, натрийн цитрат, нимбэгийн хүчил, ксантан бохь, каолин,
полисорбат 80, D-сорбитол, амт оруулагч болон бусад туслах бодис агуулна. Савлалт: 5 мл / уут Хэрэглэх заалт: Ханиаднаас шалтгаалсан халууралт
болон өвдөлт
Толгой өвдөлт
Шүдний өвдөлт
Булчин, үе мөчний өвдөлт
Нурууны өвдөлт
Сарын тэмдгийн өвдөлт
Мэс заслын дараах өвдөлт
Хэрлэг төст үений үрэвсэл, остеоартрит болон бусад үрэвслийн гаралтай өвдөлт Хэрэглэх арга: Эмийг ууж хэрэглэнэ. Өлөн үед
хэрэглэхгүй байхыг зөвлөнө. Насанд хүрэгчид:
Ибупрофен 200–400 мг-аар өдөрт 3–4 удаа хэрэглэнэ.
Зарим үрэвслийн өвчний үед 200–600 мг-аар өдөрт 3–4 удаа хэрэглэж болно.
Өдөрт авах дээд тун 3200 мг-аас хэтрэхгүй. Хүүхэд:
Жин 30 кг-аас бага хүүхдийн хоногийн нийт тун 500 мг буюу 25 мл-ээс хэтрэхгүй. 1–2 нас: 50–100 мг буюу 3–5 мл
3–6 нас: 100–150 мг буюу 5–8 мл
7–10 нас: 150–200 мг буюу 8–10 мл
11–14 нас: 200–250 мг буюу 10–13 мл Анхааруулга: Өвдөлтийн үед насанд хүрэгчид 10 хоногоос, хүүхэд 5 хоногоос, халуурлын үед 3
хоногоос илүү хугацаагаар эмчийн зөвлөгөөгүй хэрэглэхгүй.
Хүүхдийн гар хүрэхээргүй газар, гэрлээс хамгаалж, 1–30°C хэмд хадгална.
Хадгалах хугацаа: Үйлдвэрлэсэн өдрөөс хойш 36 сар.