Феррум лек шах 100 мг №30 Лек
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Найрлага, савалгаа: Хэрэглэх заалт: Хэрэглэх арга: Анхааруулга:
Төмөр нь бие махбодын бүх эсэд байдаг бөгөөд бие махбодын амьдралын чухал процессын хяналтанд оролцдог ферментийн үйл ажиллагаанд шаардагддаг. Төмрийн бэлдмэлийг хэрэглэх нь төмрийн дутагдлын улмаас үүссэн эритропоэзийн өөрчлөлтөнд тусална.
Төмрийн [III] гидроксидын олон бөөмт молекул нь полимальтозын молекултай ковалентын бус холбоогоор холбогдон хүрээлж ойролцоогоор 50кДа молекул жинтэй бүрдэл үүсгэдэг учир энгийн диффузын механизмын тусламжтайгаар салст бүрхүүлийн мембраныг төмрийн гекса бүрдлээс 40 дахин сул нэвтэрдэг.
Төмрийн [III] гидроксидын бүрдэл нь тогтвортой байдаг ба физиологийн нөхцөлд төмрийн ион чөлөөлөгддөггүй.
Бүрдлийн бүтэц нь бие махбодод агуулагддаг төмрийг нөөцлөгч уураг болох ферритиний бүтэцтэй төстэй байдаг.
Төмрийн [III] гидроксид ба полимальтозын бүрдэл нь 2 валенттай төмрийн давсанд байдаг прооксидант шинж чанарыг агуулдаггүй. Үүнтэй холбоотойгоор бага болон маш бага нягттай липопротеины исэлдүүлэгч хүчин зүйлд мэдрэг чанар нь багасдаг.
Төмрийн полиизомальтозат 100мг №30
Төмрийн далд дутагдлын эмчилгээ
Жирэмсэн үеийн төмрийн дутагдлаас сэргийлэх
Ууж хэрэглэнэ.
Бэлдмэлийг хооллох үед буюу эсвэл шууд хоолны дараа хэрэглэнэ. Шахмалыг зажилж буюу эсвэл бүтнээр нь залгиж хэрэглэж болно.
Хоногийн тунг 1 удаа буюу эсвэл хэд хэд хувааж хэрэглэж болно.
Бэдмэлийн хэрэглэх тун болон эмчилгээний үргэлжлэх хугацаа нь төмрийн дутагдлын зэргээс хамаарна.
12-оос дээш насны хүүхэд, насанд хүрэгсэд, хөхүүл эхчүүд:
Төмрийн илэрхий дутагдал
Хоногт 1-3 зажилдаг шахмал хэрэглэнэ. Эмчилгээг гемоглобины хэмжээг хэвийн түвшинд хүртэл 3-5 сарын турш үргэлжлүүлнэ. Үүний дараа бие махбод дахь төмрийн нөөцийг нөхөхийн тулд дахин хэдэн долоо хоног хэрэглэнэ.
Төмрийн далд дутагдал
Хоногт 1 зажилдаг шахмал хэрэглэх ба эмчилгээ 1-2 сар үргэлжилнэ.
Жирэмсэн эмэгтэйчүүд
Төмрийн илэрхий дутагдал
Гемоглобины хэмжээг хэвийн түвшинд хүртэл хоногт 2-3 зажилдаг шахмал хэрэглэнэ. Үүний дараа бие махбод дахь төмрийн нөөцийг нөхөхийн тулд дор хаяж жирэмсний төгсгөл хүртэл хоногт 1 зажилдаг шахмал хэрэглэнэ.
Төмрин далд дутагдал ба төмрийн дутагдлаас сэргийлэх
Хоногт 1 зажилдаг шахмал хэрэглэнэ.
Гаж нөлөө: Артерийн даралт багасах, үеэр өвдөх, тунгалагийн булчирхай томрох, биеийн хэм ихсэх, толгой өвдөх ба эргэх, хоол боловсруулах замын хямрал, дотор муухайрах.Цээрлэлт: Бэлдмэлийг дараах тохиолдлуудад хэрэглэхийг цээрлэнэ
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.