Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Ундевит x50

https://agarpharm.mn/web/image/product.template/130837/image_1920?unique=4350a0b

6'140 ₮ 6140.0 MNT 6'140 ₮

6'140 ₮

Not Available For Sale

    Энэ зохимж байхгүй байна.

    Үйлчилгээний нөхцөл
    Хүргэлт: 2-3 ажлын өдөр


    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Мультивитамин бүхий нэмэлт бэлдмэл. Энэхүү бэлдмэл нь бодисын солилцооны үйл явцыг зохицуулдаг бэлдмэлийн ангилалд хамаарагдана. Насжилтын үйл явцтай холбоотой бодисын солилцоог оролцуулаад бодисын солилцоог хэвийн болгоно.Эмийн бэлдмэлийн фармакологийн үйлдэл нь түүний найрлага дах үндсэн үйлчлэгч бодисоос хамаарна.Витамин А (ретинол) нь эдийн бүтцийн бүрэлдэхүүн ба уургийн ферментийн нийлэгжилтэд чухал үүрэг гүйцэтгэнэ; энэ нь яс, эпитель эсийн нөхөн төлжилт болон родопсин (харааны пигмент)-ы нийлэгжилтэд шаардлагатай, дархлал хамгаалах эсийг дэмжих, хэвийн иммуноглобулины нийлэгжил болон халдварын эсрэг хамгаалах бусад хүчин зүйлийн нийлэгжлийг дэмжих нөлөөтэй.Витамин Е (α-токоферол ацетат) нь өндөр антиоксидант болон туяанаас хамгаалах, эсийн мембраныг чөлөөт радикалаас хамгаалах, гем болон уургийн биосинтез, эсийн өсөлт ба бусад эсийн чухал бодисын солилцоонд оролцох нөлөөтэй тосонд уусдаг витамин юм. Витамин Е нь эдийн хүчилтөрөгчийн хэрэгцээг сайжруулах нөлөөтэй байна. Цусны судасны тонус болон нэвчимхий чанарт нөлөөлж, шинэ капилляр судасны үүсэлтийг түргэсгэн, судас хамгаалах нөлөө үзүүлнэ.Витамин В1 (тиамин гидрохлорид) нь нүүрс-усны бодисын солилцооны хамгийн чухал ко-фермент болно. Мөн мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлнэ.Витамин В2 (рибофлавин) нь эсийн амьсгал болон харааны мэдрэлийн үйл ажиллагаанд чухал каталист болно.Витамин В6 (пиридоксин гидрохлорид) нь ко-фермент байдлаар уургийн бодисын солилцоо болон мэдрэл дамжуулагчдын нийлэгжилтэд оролцоно.Витамин В12 (цианокобаламин) нь амин хүчил, нуклейн хүчил, миелины нийлэгжилтэд оролцох ба цусны улаан эсийн өсөлт болон цусны бүрдлийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай өсөлтийн хүчин зүйл болдог юм.Витамин С (аскорбины хүчил) нь яс, арьс, шүдний өсөлт хөгжилт мөн төв мэдрэлийн болон дархлаа тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ба хэт исэлдэлтийг бууруулах үйл ажиллагаа болон гемоглобины нийлэгжилд оролцох, амин хүчлийн солилцоог сайжруулах, ходоод гэдэсний замаар төмрийн шимэгдэлтийг хурдасгах, тодорхой бус шалтгаант бие махбодын өвөрмөц бус тэсвэржидтийг сайжруулах зэрэг үйл ажиллагаанд оролцоно.Витамин РР (никотинамид) нь эдийн амьсгал, нүүрс-ус ба өөх тосны бодисын солилцоонд оролцоно.Фолийн хүчил нь эритропоез-ыг эрчимжүүлэх, амин хүчил ба нуклейн хүчилийн нийлэгжилд оролцох нөлөөтэй байна.Рутозид тригидрат нь капиляр судасны нэвчимхий байдлыг тогтворжуулах, судасны ханыг бэхжүүлэх, ялтсын агрегацийг бууруулах, антиоксидант шинж чанар үзүүлэх, хэт исэлдэлтээс хамгаалах мөн эдэд аскорбины хүчил нөөцлөгдөх үйл явцад хувь нэмрээ оруулах нөлөө үзүүлнэ.Кальцийн пантотенат нь А ко-ферментийн нэг хэсэг бөгөөд трикарбоксилийн хүчлийн циклийн хэвийн үйл ажиллагааг хангах, АТФ нийлэгжил, даавар болон эсрэг биеийн үүсэлт, ацетилхолины нийлэгжил, гэдсэнд витамин Е, глюкоз болон калийн ионы шимэгдэлтэнд чухал шаардлагатай.

    Найрлага, савалгаа:


    Ретинол + Токоферол + Тиамин + Пиридоксины гидрохлорид + Цианокобаламин + Аскорбины хүчил + Никотинамид + Фолийн хүчил + Рутин + Кальцийн пантотенат 0.001817г + 0.01г +0.002г+ 0.003г+ 2мкг+ 0.075г+ 0.02г+ 0.00007г+ 0.01г+0.003г №50

    Хэрэглэх заалт:


    Хөдөлмөрийн насны болон өндөр насны хүмүүс, эрт хөгшрөх, астеник хам шинж зэрэг шинж тэмдэгтэй үед мэс заслын дараах үе, халдварт өвчин эдгэрэх үе мөн түүнчлэн өргөн хүрээний антибиотикийг урт хугацаанд хэрэглэсний дараа хийгээд биеийн ерөнхий байдал болон бодисын солилцооны үйл явцыг сайжруулах болон урьдчилан сэргийлэх эмчилгээний зориулалтаар хэрэглэнэ.

    Хэрэглэх арга:


    Ундевит дражийг насанд хүрэгсэд болон 14-өөс дээш насны хүүхдэд дараах байдлаар ууж хэрэглэнэ: урьдчилан сэргийлэх зорилгоор – өдөрт 1 дражаар 2 удаа, эмчилгээний зорилгоор 2 дражаар өдөрт 3 удаа 20–30 хоногийн турш. 1-3 сарын дараа ээлж эмчилгээг давтан явуулж болно.Жирэмсэн үед, төрөлхийн гажиг үүсгэгч (тератоген) нөлөөний эрсдэлээс сэргийлэхийн тулд эмийн бэлдмэлийн хоногийн тун өдөрт 1 дражаас хэтрүүлж болохгүй.Ээлж эмчилгээ нь өвчний хүндрэл болон явцаас шалтгаалдаг ба эмч хүн тус бүрийн онцлогт тохируулан явуулна.

    Анхааруулга:


    Эмийн бэлдмэлийн найрлагад байга аль нэг бодист хэт мэдрэгшсэн, бөөрний чулуу, хүнд хэлбэрийн бөөрний эмгэг, архаг гломерулонефрит, тулай, гиперурекеми, эритреми, эритроцитоз, тромбози үүсэх нөхцөлтэй өвчтөн, тромбофлебит, тромбэмболизм, тиротоксикоз, зүрхний архаг дутагдал болон саркоидоз, ходоодны шархлааны өгүүлэмжтэй (ходоодны хүчлийн хэмжээ ихэссэнээс болж), элэгний үйл ажиллагааны эмгэгшил, идэвхтэй гепатит, неоплазм (мегалобласт анемитай хавсарсан тохиолдлоос бусад), даралт ихсэлт (хүнд хэлбэрийн), витамин А болон Е-ийн гипервитаминоз, төмөр ба зэсийн бодисын солилцооны эмгэг, гиперкальциеми, фруктозид тэсвэргүй болон глюкоз-галактозын шимэгдэлт дутагдлын хам шинжийн үед хэрэглэж болохгүй.


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.