Тотема ампул №20
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Найрлага, савалгаа: Хэрэглэх заалт: Хэрэглэх арга: Анхааруулга:
Төмөр нь гемоглобин, миоглобин болон бие махбодь дахь бусад металл холбоотой уургийн бүтцэд ордог гемийн нийлэгжилтэнд шаардлагатай ба исэлдэн ангижрах урвалуудад оролцдог. Зэс ба марганц нь бие махбодийн үндсэн исэлдэн-ангижрах урвалуудад оролцдог ферментийн тогтолцооны чухал бүрэлдхүүн хэсэг. Нарийн гэдэсний дээд хэсэгт бичил элементүүдийн шимэгдэлт явагдана. Бэлдмэлийг хэрэглэх үед эдгээр бичил элементүүдийн дутагдлаас үүдэлтэй цус багадалтын эмнэлзүйн болон лабораторын үзүүлэлтүүд аажмаар сайжирдаг
Төмрийн глюконатад агуулагдах цэвэр төмө... 50мг
Марганцын глюконатад агуулагдах цэвэр марганц.. 1,33мг
Зэсийн глюконатад агуулагдах цэвэр зэс...0,7мг
Төмөр дутагдлын цус багадалтын эмчилгээнд хэрэглэнэ. Мөн хоол хүнснээс авах төмрийн хэмжээ хангалтгүй үед болон төмрийн дутагдалд орох өндөр эрсдэлтэй хүмүүс (жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд, өсвөр насныхан, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, өндөр настан) урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
1 нас хүртэлх хүүхэд өдөрт 2,5мл буюу 1\4 ампул
1-5 настай хүүхэд өдөрт 5,0 мл буюу 1\2 ампул
6-12 настай хүүхэд өдөрт 10 мл буюу 1 ампул
Насанд хүрэгсэд өдөрт 2 ампул
Жирэмсэнд өдөрт 1-2 ампул
Хэрэглэх арга: Ампулын үзүүрийг аюулгүй хагалахын тулд цаасан хайрцагнаас тасархай шугамын дагуу урж аван, дундуур нь нугална уу. Ампулын 2 үзүүрийг хагалан, уусмалыг аяганд хийх ба энгийн болон чихэрлэг эсвэл спирт агуулаагүй ундаанд уусгана. Бэлдмэлийг хоол идэхийн өмнө хэрэглэх нь тохиромжтой боловч тухайн хүний урвалаас хамааран хэрэглэх хугацаа болон тунг тохируулна. Соруулаар уух нь тохиромжтой. Ампулыг нээснээс хойш 24 цагийн дотор хэрэглэнэ
Гаж нөлөө: Өтгөний өнгө харлах, хоол боловсруулах замын хямрал. Цээж хорсох, дотор муухайрах, бөөлжих, өтгөн хатах, туулгах, аюулхай орчим өвдөх, шүдний өнгө харлах,Төмрийн дутагдалтай холбоогүй цус багадалт, төмрийн ачааалал (гемохроматоз, гемосидероз), бэлдмэлийн найрлага дахь бодист хэт мэдрэг хүмүүс, 3-аас доош насны хүүхдүүд, төмрийн ачааалал (гемохроматоз, гемосидероз), ходоод, дээрхи гэдэсний шархлааны сэдрэлийн үе хар тугалганы хордлого зэрэгт эсрэг заалттай
Онцгой заалтууд:
Цай их хэмжээгээр хэрэглэх нь төмрийн шимэгдэлтийг бууруулна. Шүдний эмаль харлахаас сэргийлэн амны хөндийд уусмалыг удаан хугацаагаар байлгахгүй байх, эсвэл соруулаар уух. Чихрийн шижинтэй өвчтөнд хэрэглэхдээ 10 мл бэлдмэлд 3 г сахароз агуулагдаж буйг тооцох шаардлагатай
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.