My Cart
                 Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Нейрорубин форте шах №20 Aкино

https://agarpharm.mn/web/image/product.template/130800/image_1920?unique=97cd2a2

25'190 25190.0 MNT 25'190

25'190 ₮

0.0% Off

Not Available For Sale

Days
:
Hours
:
Mins
:
Secs

    Энэ зохимж байхгүй байна.

    Product Image

    Нейрорубин форте шах №20 Aкино

    25'190 ₮ 25'190 ₮
    0.0% Off
    SKU:
    N/A


    Share :

    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Архины гаралтай захын мэдрэлийн эмгэг, Вернике-Корсакын хам шинж, шижингийн олон мэдрэлийн эмгэг, бери-бери (хуурай ба нойтон) өвчин зэргийн үед хэрэглэнэ. Мөн цочимог болон архаг мэдрэлийн ба олон мэдрэлийн үрэвсэл, гурвалсан мэдрэлийн өвдөлт, хүзүү ба мөрний мэдрэлийн өвдөлт, суудлын мэдрэлийн өвдөлт зэрэг эмгэгийн хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ.

    Найрлага, савалгаа:


    Тиамин + цианокобаламин + пиридоксин 100мг+100мг+1мг-3мл

    Хэрэглэх заалт:


    Нейрорубин - форте Лактаб нь уураг, өөх тос, нүүрс усны солилцоог зохицуулах ферментийн системийн бүрэлдэхүүн болох В бүлгийн витаминууд (витамин В1, В6, В12) агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэл. Эдгээр витаминууд нь тодорхой биологийн үүрэг гүйцэтгэнэ. Уг витаминууд нь бие махбодид тэнцвэртэй хэмжээгээр байх нь бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг хангана. Нейрорубин - форте Лактаб нь дээрх 3 витаминыг өндөр тунгаар агуулах бөгөөд тэдгээр (витамин В1, В6, В12) нь мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Мэдрэлийн эсийн бодисын солилцоог хэвийн явагдахад чухлаар шаардагдана. Дээрх витаминуудыг өндөр тунгаар зэрэг хэрэглэхэд өвдөлт намдаах үйлдэл илэрнэ.

    Хэрэглэх арга:


    Хүнд явцтай өвчний үед насанд хүрэгсдэд:  эхлээд 1 шахмал  өдөр бүр буюу өнжөөд  өвдөлт намдтал хэрэглэнэ. Цаашдаа долоо хоногт 1-2 удаа хэрэглэнэ.Эмчилгээний үргэлжлэх хугацаа:Витамины дутагдал үүсгэж буй шалтгаанаас хамаарч лабораторийн үзүүлэлт болон эмнэлзүйн шинж тэмдэг хэвийн болтол эмчилгээг үргэлжлүүлнэ. Удаан хугацааны эмчилгээний үед (ялангуяа витамин В12) эмнэлзүйн хяналтыг 6 сар тутамд явуулна.

    Анхааруулга:


    Гаж нөлөө: Тиамин (витамин В1): Хааяа хөлрөх, зүрхний цохилт олшрох, загатнах шинж бүхий арьсны тууралт, чонон хөрвөс, ядрах, дотор муухайрах, айх түгшүүрлэх, globus syndrome, судас мэдрэлийн хаван (ангионевротик хаван), хөхрөх, уушгины хаван, хоол боловсруулах замаас цус алдах, коллапс ( ялангуяа мэдрэг өвчтөнүүдэд) зэрэг шинж ажиглагдана. Пиридоксин (витамин В6,): Батга ба батга төст арьсны тууралт үүсгэнэ. Маш ховор тохиолдолд харшлын урвал илэрнэ. Цианокоболамин (витамин В12): Өндөр тунгаар батгашилт үүснэ. Ховор тохиолдолд харшлын урвал ажиглагдана. Цээрлэлт: Бэлдмэлийг витамин В1, В6, В12-д хэт мэдрэг өвчтөнүүдэд хэрэглэхгүй. Витамин В12 нь хайрст үлдийн үед эсрэг заалттай учир өвчний шинж тэмдэг муудаж болзошгүй тул хайрст үлдтэй өвчтөнүүдэд витамин В12-ыг хязгаарлана. Эмийн харилцан үйлчлэл: Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэж байгаа бол Нейрорубин - форте Лактабыг хэрэглэхээс өмнө эмчдээ мэдэгдээрэй. Паркинсоны өвчний эмчилгээнд хэрэглэдэг леводопа бэлдмэлийн үйлдэл витамин В6-г өндөр тунгаар хэрэглэж байгаа үед багасаж болно. Изониазидын хортой нөлөө ихсэж болзошгүй. Тиосемикарбазоны уламжлалын бэлдмэл ба 5-флуроурацил нь витамин В1-ын эсрэг нөлөөлж үйлдлийг нь сулруулна. Ходоодны хүчил саармагжуулах бэлдмэлүүд нь витамин В1-ын шимэгдэлтийг удаашруулна. Онцгой анхааруулга! Өвчтөний биеийн байдал сайжрах анхны шинж тэмдгүүд эмчилгээ эхэлснээс хойш долоо хоногийн дараа илэрнэ. Нейрорубин - форте Лактабыг хүүхдэд хэрэглэх талаар эмнэлзүйн судалгаа байдаггүй.


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.

    Added to cart