Аквадетрим витамин Д3 10мл Польш
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Найрлага, савалгаа: Хэрэглэх заалт: Хэрэглэх арга: Анхааруулга:
Аквадетрим – гэдэг нь холекальциферол (витамина Д3-ын эквивалент) агуулсан витамины бүлгийн бэлдмэл юм.
Д3 витамин нь хэд хэдэн төрлийн хүнсэнд агуулагдах бөгөөд нарны гэрлийн нөлөөгөөр хүний арьсан дорх өөхөн эслэгт нийлэгждэг. Д3 витамины тусламжтай бөөр болон нарийн гэдсэнд кальци шимэгдэж яс бүтэх үйл явцад оролцдог.
Д3 витамины дутагдал нь сульдаа өвчний (хүүхдэд ясны эрдэсжилтийн үйл явц алдагддаг) болон остеомаляцийн (насанд хүрэгсдийн ясны эрдэсжилт дутагдах) хамгийн элбэг тохиолддог шалтгаан болдог.
Холекальциферол 15000ед/мл-10мл
Хүүхдэд сульдаа өвчин (хүүхдийн ясны эрдэсжилтийн процесс ихэнхдээ витамин Д3-ын дутагдлын үед үүсдэг) мөн насанд хүрсэн хүний остеомаляци (зонхилон витамин Д-ийн дутагдлын үед насанд хүрэгсдийн ясны эрдэсжилт алдагдах) үүсэхээс сэргийлэх зорилгоор
Дутуу төрсөн хүүхдэд сульдаа өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор
Д витамины дутагдал оношлогдсон хүүхэд болон насанд хүрсэн хүмүүст урьдчилан сэргийлэх зорилгоор
Хоол боловсролтын алдагдал (мальабсорбцийн хам шинж) нь эмчийн үзлэгээр огошлогдсон хүүхэд болон насанд хүрэгсдэд Д3 витамины дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор
Хүүхдэд сульдаа, насанд хүрэгсдэд яс зөөлрөх өвчний эмчилгээнд
Насанд хүрэгсдэд ясны сийрэгжилтийн дэмжих эмчилгээнд
Насанд хүрэгсдэд бамбайн дэргэдэх булчирхайн үйл ажиллагааны алдагдлыг эмчлэхэд
Эмийн бэлдмэлийн тунг тохируулахын тулд, дуслыг тоолохын тулд флаконыг 45° налуугаар барина.
Нярай, 1 хүртэл насны хүүхэд, бага насны хүүхдэд (0-2 нас):
Аквадетрим бэлдмэлийг хэрэглэхийн өмнө цайны халбага сүү юмуу усан дээр дусааж шингэлж өгөх хэрэгтэй. Бэлдмэлийг лонхтой шингэнд, эсвэл тавагтай хоолонд дуслаар нэмж өгч байгаа бол бүх шингэнийг, эсвэл бүх хоолыг идсэн эсэхийг хянахгүй бол Аквадетрим бэлдмэлийн зөвлөсөн тунг бүрэн авч чаддаггүй. Дусаалгыг бэлэн болсон, хангалттай хөрсөн хоолонд л нэмж өгнө.
2-оос дээш нас, өсвөр насны хүүхэд болон насанд хүрэгсэд: Аквадетрим бэлдмэлийг бага хэмжээний шингэнтэй хамт ууна.
Зүрхний өвчний эмчилгээнд зарим эмийн бэлдмэлийг хэрэглэж байгаа бол (жишээ нь дигоксин зэрэг зүрхний гликозид)
Хэрэв та саркоидозоор өвчилсөн бол (цусанд витамин Д3-ын хэмжээ ихэссэн байж болох дархлаа тогтолцооны өвчин)
Д3 витамин агуулсан бэлдмэл хэрэглэж байгаа, эсвэл витамин Д-ээр баяжуулсан хүнс, сүү хэрэглэж байгаа бол
Аквадетрим бэлдмэлийг эмчилгээнд хэрэглэх үед ил наранд удаан хугацаагаар байхаар бол
Кальци агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол. Аквадетрим эмчилгээний тун хэтэрхий өндөр биш гэдгийг хянах үүднээс эмчилгээний явцад эмч таны цусны кальцийн хэмжээг тогтмол хянах шаардлагатай болно.
Та бөөрний эмгэг, өвчтэй бол. Таны эмч таны цусанд кальци болон фосфорын хэмжээг шинжлэх шаардлага үүсч болно.
Хэрэв та хөдөлгөөнгүй байдалд байгаа бол
Хэрэв таны хүүхэд төрөхдөө өмнөд зулайны хэмжээ жижиг болох нь оношлогдсон бол
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.