Утлагын аппарат Сармагчин CareQ BR-CN001
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Найрлага, савалгаа: Хэрэглэх заалт: Хэрэглэх арга: Анхааруулга:
Амьсгалын замын өвчлөлийн үед тусгай утлагын бэлдмэлийн тусламжтай утаж хэрэглэнэ.
Том хүн, хүүхэдийн 2 төрлийн маск, эмний сав, утлагын гуурс хошуутай
Амьсгал шуугих, хуурай болон цэртэй ханиалгах, гуурсан хоолойн үрэвслийн үед хэрэглэнэ
Зөвлөмж: Ажиллуулж эхлүүлэхийн өмнө эмийн бортогыг маш сайн цэвэрлэсэн байх ѐстой.
1. Тэгш хавтгай гадаргуун дээр утлагын аппаратыг байрлуулна. Та өөрөө сандал дээр суусан үедээ тохируулгад хүрч болохоор төхөөрөмжийг байрлуулах хэрэгтэй.
2. Тагийг нээж дагалдах хэрэгслүүдийг гаргана. Ажиллуулж эхлэхээс өмнө гарын авлага дээрх цэвэрлэх үйл явцын дагуу шүршигчийг сайтар цэвэрлэсэн байх ѐстой.
3. Эмийн бортого задлахдаа цагийн зүүний эсрэг дээд хэсгийг зөөлөн эргүүлнэ.
4. Эмийн бортогоны доод хэсэгт эмчийн бичиж өгсөн жорын дагуу эмийг хийнэ.
5. Эмийн бортогоны дээд хэсэгт шар, доод хэсэгт цэнхэр эд анги байгаа эсэхийг шалгаарай.
6. Дээд доод хэсгийг тааруулаад цагийн зүүний дагуу зөөлөн эргүүлж эмийн савыг буцаан угсарна.
7. Эмийн бортогоны доороос гуурсны нэг үзүүрийг холбож нөгөө үзүүрийг утлагын аппаратын урд талд байрлах гуурс холбогчид залгана.
8. Эмийн бортогоны дээд хэсэгт хоолой утах эсвэл маскны аль нэгийг сонгон холбоно.
9. Тэжээлийн залгуурыг тохирох хүчдэлд залгана. Энэ үед төхөөрөмж унтраастай байх шаардлагатайг анхаарна уу.
10. Дараа нь асаах товчийг дарж эмчилгээгээ эхэлнэ.
Эмчийн зааврын дагуу утах эмийг сонгож хэрэглэнэ. Хатуу болон хуурай эм хийж болохгүй
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.