Skip to Content

Фармина Глицерол 1.5г лаа №10

https://agarpharm.mn/web/image/product.template/142273/image_1920?unique=fb90ea1

0.0000 ₮ 0.0 MNT 0.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

Жоргүй Exclusive

Үйлчилгээний нөхцөл
Хүргэлт: 2-3 ажлын өдөр


Дэлгэрэнгүй тайлбар:

ФАРМИНА ГЛИЦЕРОЛ 0.75 Г / 1.5 Г ЛАА №10

Бүтээгдэхүүний үйлдэл: Глицерол агуулсан, гэдэсний хөдөлгөөнийг идэвхжүүлж, өтгөн гадагшлуулахыг дэмжих зөөлөн үйлдэлтэй туулгах эм.

Найрлага, савалгаа: Идэвхтэй бодис: Нэг лаанд глицерол 0.75 г эсвэл 1.5 г. Туслах бодис: Стеарины хүчил, усгүй натрийн карбонат. Савлалт: Блистер савлагаатай, хайрцагт 10 лаа. Хэлбэр: Шулуун гэдсэнд хэрэглэх лаа. Олгох нөхцөл: Жоргүй олгоно.

Хэрэглэх заалт: Өтгөн хаталтын үед өтгөн гадагшлуулахыг хөнгөвчлөхөд хэрэглэнэ.

Хэрэглэх арга: 0.75 г: 3-аас дээш насны хүүхдэд өтгөн хаталтын үед 1–2 лааг шулуун гэдсэнд хэрэглэнэ. 1.5 г: Насанд хүрэгчдэд өтгөн хаталтын үед 1–2 лааг шулуун гэдсэнд хэрэглэнэ. 3-аас доош насны хүүхдэд хэрэглэхийн өмнө заавал эмчээс зөвлөгөө авна.

Анхааруулга: Найрлага дахь бодист харшилтай эсвэл шулуун гэдэсний эмгэгтэй бол хэрэглэхгүй. Шулуун гэдсээр хэрэглэдэг бусад эмийн үйлдлийг бууруулж болзошгүй тул хэдэн цагийн зайтай хэрэглэнэ. Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхийн өмнө эмчтэй зөвлөнө. Шулуун гэдэс цочрох гаж нөлөө илэрч болно. Хэд хоногийн дараа сайжрахгүй эсвэл шинж тэмдэг даамжирвал эмчид хандана. 25°C-ээс ихгүй температурт, анхны савлагаанд, хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална.