Фармина Парацетамол 250мг лаа №10
Дэлгэрэнгүй тайлбар:
ФАРМИНА ПАРАЦЕТАМОЛ 250 МГ ЛАА №10 Бүтээгдэхүүний үйлдэл: Парацетамол агуулсан, өвдөлт намдаах, халуун бууруулах эм. Найрлага, савалгаа: Идэвхтэй бодис: Нэг лаанд парацетамол 250 мг. Туслах бодис: Хатуу өөх тос. Савлалт: Блистер савлагаатай, хайрцагт 10 лаа. Хэлбэр: Шулуун гэдсэнд хэрэглэх лаа. Олгох нөхцөл: Жоргүй олгоно. Хэрэглэх заалт: Хүүхдийн янз бүрийн шалтгаант өвдөлт, халууралт болон ханиад, томуу төст өвчний шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Хэрэглэх арга: 16.6–25 кг жинтэй, ойролцоогоор 3–7 настай хүүхдэд нэг удаад 1 лаагаар, хоногт 3–4 удаа шулуун гэдсэнд хэрэглэнэ. Тунг наснаас илүүтэй биеийн жинд үндэслэн тохируулна. Тун хоорондын зай 4 цагаас дээш байна. Хоногийн нийт тун 60 мг/кг-аас хэтрэхгүй. Анхааруулга: Найрлага дахь бодист харшилтай, элэг эсвэл бөөрний хүнд дутагдалтай бол хэрэглэхгүй. Элэг, бөөрний эмгэгтэй бол эмчтэй зөвлөнө. Парацетамол агуулсан бусад эмтэй давхар хэрэглэхгүй. Суулгалттай үед лаа хэрэглэхийг зөвлөдөггүй. 3 хоногт сайжрахгүй эсвэл шинж тэмдэг даамжирвал эмчид хандана. Тун хэтэрсэн