Үйлчилгээний нөхцөл
Хүргэлт: 2-3 ажлын өдөр
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Парацетамол агуулсан, өвдөлт намдаах, халуун бууруулах эм.
Найрлага, савалгаа: Идэвхтэй бодис: Нэг лаанд парацетамол 50 мг. Туслах бодис: Хатуу өөх тос. Савлалт: Блистер савлагаатай, хайрцагт 10 лаа. Хэлбэр: Шулуун гэдсэнд хэрэглэх лаа. Олгох нөхцөл: Жоргүй олгоно.
Хэрэглэх заалт: Нярай, хүүхдийн янз бүрийн шалтгаант өвдөлт, халууралт, дархлаажуулалтын дараах болон ханиад, томуу төст өвчний шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
Хэрэглэх арга: Тунг хүүхдийн биеийн жинд тохируулан, нэг удаад 10–15 мг/кг-аар тооцож, 1–2 лаагаар хоногт 3–4 удаа шулуун гэдсэнд хэрэглэнэ. Тун хоорондын зай 4 цагаас дээш байна. Хоногийн нийт тун 60 мг/кг-аас хэтрэхгүй. 3 сар хүрээгүй хүүхдэд зөвхөн эмчийн зөвлөснөөр хэрэглэнэ.
Анхааруулга: Найрлага дахь бодист харшилтай, элэг эсвэл бөөрний хүнд дутагдалтай бол хэрэглэхгүй. Элэг, бөөрний эмгэгтэй бол эмчтэй зөвлөнө. Парацетамол агуулсан бусад эмтэй давхар хэрэглэхгүй. Суулгалттай үед лаа хэрэглэхийг зөвлөдөггүй. 3 хоногт сайжрахгүй эсвэл шинж тэмдэг даамжирвал эмчид хандана. Тун хэтэрсэн бол шинж тэмдэггүй байсан ч яаралтай эмчид хандана. 25°C-ээс доош температурт, хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална.