Наксен-Эс 500/20мг шахмал №30
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: НАКСЕН-ЭС нь напроксен болон
эзомепразол агуулсан хавсарсан найрлагатай эм юм. Напроксен нь өвдөлт,
үрэвслийг намдаах үйлчилгээтэй бол эзомепразол нь напроксен зэрэг үрэвслийн
эсрэг стероид бус эмтэй холбоотой ходоод, арван хоёр хуруу гэдэсний шархлаа үүсэх
эрсдэлийг бууруулахад тусална. Найрлага, савалгаа: Идэвхтэй бодис:
Напроксен – 500 мг
Эзомепразол – 20 мг
/Эзомепразол магнийн дигидрат хэлбэрээр 21.7 мг/ Савлалт: 30 шахмал, 300
шахмал
Хэлбэр: Шар өнгөтэй, гонзгой хэлбэртэй, хальсан бүрхүүлтэй шахмал.
Олгох нөхцөл: Жороор олгоно. Хэрэглэх заалт: Остеоартритын шинж тэмдгийн
эмчилгээ
Ревматоид артритын шинж тэмдгийн эмчилгээ
Анкилозит спондилитын шинж тэмдгийн эмчилгээ
Үрэвслийн эсрэг стероид бус эмтэй холбоотой ходоод, арван хоёр хуруу гэдэсний
шархлаа үүсэх эрсдэлтэй өвчтөнд хэрэглэнэ. Хэрэглэх арга: Насанд хүрэгчид нэг удаад 1
шахмалаар, өдөрт 2 удаа ууна.
Шахмалыг хуваах, зажлах, бутлахгүйгээр бүтнээр нь хангалттай усаар даруулж
ууна.
Хоолноос 30 минутын өмнө хэрэглэхийг зөвлөнө. Анхааруулга: Ходоодны идэвхтэй шархлаа, ходоод гэдэсний цус алдалт, хүнд хэлбэрийн элэг,
бөөр, зүрхний эмгэгтэй өвчтөнд хэрэглэхгүй.
Жирэмсний сүүлийн 3 сард хэрэглэхийг хориглоно.
18-аас доош насны хүүхдэд хэрэглэхийг зөвлөдөггүй. Зүрх судас, ходоод гэдэс, элэг, бөөрний эрсдэлтэй өвчтөнд эмчийн хяналтаар
болгоомжтой хэрэглэнэ.
Битүүмжлэлтэй саванд, өрөөний хэмд буюу 1–30°C-т хадгална.