Skip to Content

Цистон+Риналка багц Himalaya

https://agarpharm.mn/web/image/product.template/141546/image_1920?unique=f4c9a9b

38'320.0000 ₮ 38320.0 MNT 38'320.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

Жоргүй Exclusive

Үйлчилгээний нөхцөл
Хүргэлт: 2-3 ажлын өдөр


Дэлгэрэнгүй тайлбар:

Бүтээгдэхүүний үйлдэл

Цистон

·         Хурц болон архаг шээсний замын халдварын эсрэг үйлдэлтэй

·         Бөөрний чулууг уусган задалж, шээсээр гадагшлуулахын зэрэгцээ дахин чулуу үүсэхээс сэргийлнэ.

·         Бөөр, шээс дамжуулах замын өвчлөлийн шалтгаант өвдөлтийг намдааж, агчил тавиулна.

·         Шээсний замын салстад нян бэхлэгдэх процессыг саатуулснаар шээсний замын халдвар, үрэвслийг намдааж, дахилтаас сэргийлнэ.

·         Шээс хөөн шээсний гарц нэмэгдүүлнэ.

Риналка (сироп)

·         Бөөр, шээс дамжуулах замын халдвар, үрэвслийн үед илрэх шээхэд хорсох, өвдөх, ойр ойрхон шээс хүрэх зэрэг зовуурийг хурдан намдаана.

·         Шээсний орчинг шүлтжүүлэн тэнцвэржүүлснээр шээсний замын цочролыг бууруулж, агчил тавиулна.

·         Шээс хөөх - бөөрний шүүлтүүрийн хурдыг нэмэгдүүлж, улмаар шээсний гарц нэмэгдүүлнэ.

 

Найрлага, савлагаа:

 ·         Цистон шахмал бүрд агуулагдах найрлага: Үндсэн бүрэлдэхүүн Хандмал: Didymocarpus pedicellata 130мг, Saxifraga ligulata 98мг, Rubia cordifolia 32мг, Cyperus scariosus 32мг, Achyranthes aspera 32мг, Onosma bracteatum 32мг, Vernonia cinerea 32мг. Нунтаг: Hajrul yahood bhasma 32мг, Shilajeet (Цэвэршүүлсэн) 26мг болон Ocimum basilicum, Tribulus terrestris, Mimosa pudica, Dolichos billorus, Pavonia odorata, Equisetum arvense, Tectona grandis seed-н үр агуулсан.

·         5мл Риналка сиропын найрлага: Идэвхтэй найрлага: Tribulus terrestris 50 мг, Cretaeva magna 50 мг, Hemidesmus indicus 50 мг, Cyperus rotundus 50 мг, Vetiveria zizaniodes 50мг, Asparagus racemosus – 50 мг, Trikatu 16.50 мг, Elettaria cardamomum – 16.50 мг зэрэг ургамлуудын ханд болон Kshara parpati 75 мг нунтаг тус тус агуулагдана.

 

Хэрэглэх заалт:

Цистон шахмал

·         Бөөр, шээсний замын хурц болон архаг халдварын эмчилгээнд, мөн дахилтаас сэргийлэх зорилгоор.

·         Бөөр, шээсний замын чулуужих эмгэг (оксалат, фосфат, уратын болон холимог чулуу).

·         Бөөр, давсагны чулуу авах мэс заслын дараах дахилтаас урьдчилан сэргийлэх.

·         Тулайтай холбоотой шээсний өөрчлөлтөд хавсарсан эмчилгээ хэлбэрээр.

Риналка сироп

·         Давсагны үрэвслийн үед зовуурь (шээхэд хорсох, өвдөх, ойр ойрхон шээс хүрэх)-ыг түргэн намдаах зорилгоор.

·         Шээс дамжуулах замын дахилтат халдварын үед антибиотик болон цистон эмчилгээнд хавсарч хэрэглэх.

 Хэрэглэх арга:

Цистон шахмал:

·         Бөөр, шээс дамжуулах замын халдварын үед: 2 шахмалаар өдөрт 3 удаа ууна.

·         Курс эмчилгээ: 3–6 сар

Риналка сироп:

·         Насанд хүрэгчдэд: 2 цайны халбага буюу 15 мл-ийг өдөрт 3 удаа ууна.

·         Курс эмчилгээ: Шинж тэмдэг арилтал 7 хоног хэрэглэнэ.