Skip to Content

МОНТЕЛУКАСТ - Monolair 5mg chewing tablets №28

https://agarpharm.mn/web/image/product.template/141330/image_1920?unique=4df7743

38'490.0000 ₮ 38490.0 MNT 38'490.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

Exclusive

Үйлчилгээний нөхцөл
Хүргэлт: 2-3 ажлын өдөр


Дэлгэрэнгүй тайлбар:

Бүтээгдэхүүний үйлдэл:

МОНОЛАИР нь багтраа өвчний байнгын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэд хэрэглэнэ. Мөн улирлын болон олон наст харшлын ринитийн шинж тэмдгийг намдаахад хэрэглэдэг. Энэ эм нь багтрааны цочмог дайралтыг эмчлэхгүй, зөвхөн урьдчилан сэргийлэх болон тогтмол эмчилгээнд хэрэглэнэ.

Найрлага, савалгаа:

Идэвхтэй бодис: Монтелукаст натри

  • 5 мг зажилдаг шахмал
  • 4 мг зажилдаг шахмал

Туслах бодис:

  • 4 мг, 5 мг зажилдаг шахмалд аспартам агуулна

Савлалт: 28 шахмал/хайрцаг

Хэрэглэх заалт:

  • Багтраа өвчний байнгын эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
  • Улирлын харшлын ринит
  • Олон наст харшлын ринит

Хэрэглэх арга:

Эмийг өдөрт 1 удаа ууна.

  • 15 ба түүнээс дээш насанд: 10 мг шахмал, өдөрт 1 удаа
  • 6–14 настай хүүхдэд: 5 мг зажилдаг шахмал, өдөрт 1 удаа
  • 2–5 настай хүүхдэд: 4 мг зажилдаг шахмал, өдөрт 1 удаа

Багтраатай өвчтөнд оройн цагаар хэрэглэнэ.

Зажилдаг шахмалыг хоолноос 1 цагийн өмнө эсвэл 2 цагийн дараа хэрэглэнэ.