Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Ментат №50 шахмал

https://agarpharm.mn/web/image/product.template/137473/image_1920?unique=a87891f

14'990.00 ₮ 14990.0 MNT 14'990.00 ₮

14'990.00 ₮

Not Available For Sale

    Энэ зохимж байхгүй байна.

    Үйлчилгээний нөхцөл
    Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
    Хүргэлт: 2-3 ажлын өдөр


    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Ментат нь мэдрэлийн эсийн үйл ажиллагааг сайжруулах, ой тогтоолт, танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулах фитофармацийн эм юм. Ментат нь богино ба урт хугацааны ой санамжийг сайжруулж, суралцах чадварыг нэмэгдүүлнэ. Мөн танин мэдэхүй, ой санамж сайжруулдаг. Ментат нь антиоксидант болон антидепрессант/ сэтгэл гутралын эсрэг/ үйлдэлтэй. Сэтгэлийн түгшүүр, стресстэй холбоотой эмгэг, ядаргаа зэрэгт мэдрэлийн эсийн гиперекситыг хянахад тусалснаар эмчилгээний үр нөлөө үзүүлнэ. Антихолинестераза, допаминергик-нейропротектор, адаптоген ба антиоксидант үйлдэлтэй тул Ментат нь Альцгеймер ба Паркинсоны өвчин, Эпилепси, цус харвалтын дараах афазийг эмчлэхэд туслах эм юм. Ментат нь бүх насны хүмүүсийн хэрэгцээнд нийцүүлэн хэлбэрийн янз бүрийн сонголттой байдаг. Ментат сироп нь чихрийн шижин өвчтэй хүмүүсийн мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулахад тусалдаг бөгөөд таргалалттай хүмүүс хэрэглэх боломжтой.

    Найрлага, савалгаа:


    Идэвхитэй бүрэлдэхүүн: Ханд. Bacopa monnieri 136мг, Centella asiatica 70мг, Withania somnifera 52мг, Evolvulus alsinoides 52мг, Nardostachys jatamansi 52мг, Valeriana wallichii 50мг, Embelia ribes 50мг, Prunus amygdalus 50мг, Acorus calamus 42мг, Terminalia chebula 36мг, Emblica officinalis 36мг, Tinospora cordifolia 36мг, Celastrus paniculatus 32мг, Oroxylum indicum 32мг Нунтаг. Bacopa monnieri 80мг, Mucuna pruriens 18мг, Elettaria cardamomum 18мг, Terminalia arjuna 18мг, Anethum sowa 18мг, Ipomoea digitata 18мг, Withania 18мг, Zingiber officinale 14мг, Terminalia belerica 14мг Myristica fragrans 14мг, Syzygium aromaticum 10мг, Mukta pishti 3мг. Савлагаандаа: 50 шахмал

    Хэрэглэх заалт:


    Санах ой, сурах эмгэг: - анхаарал хандуулалтын хэлбэлзэл - анхаарал төвлөрлийн алдагдал - Хэл ба сурах хөгжлийн бэрхшээл Зан үйлийн эмгэг: - Гиперкинетик төлөв байдал - нийгэмшихгүй зан үйл - Түрэмгий зан - Орилох ааш - Шээс барьж чадахгүй байх - Анхаарал дутагдалтай гиперактив эмгэг (ADHD) Сэтгэл түгших, стресстэй холбоотой сэтгэлийн хямрал Сэтгэцийн ядаргаа Нугасны деменци Альцгеймер ба Паркинсоны өвчний эмчилгээнд Бага зэргийн болон сэтгэцийн хомсдол дахь дэмжлэг эмчилгээ Эпилепси ба цус харвалтын дараахь афазид хавсрах эмчилгээнд.

    Хэрэглэх арга:


    2 ширхэгээр 2 уудаа ууна. Курс эмчилгээ 3-6 сар хэрэглэнэ.

    Анхааруулга:


    Туйлын хориглох заалтгүй. Ментат нь ерөнхий унтуулгын үйлчилгээг дэмжинэ. Иймд ерөнхий унтуулгатай мэс заслаас 7-14 хоногийн өмнөөс хэрэглэхийг зогсооно. Бусад эмтэй харилцан үйлчлэл:Ментат нь карбомезапин болон таталтын эсрэг эмийн үйлдэлийг дэмжинэ. Вальпроат натритай харшлах нөлөөгүй