Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Боннисан 120мл сироп

https://agarpharm.mn/web/image/product.template/137440/image_1920?unique=a87891f

9'590.00 ₮ 9590.0 MNT 9'590.00 ₮

9'590.00 ₮

Not Available For Sale

    Энэ зохимж байхгүй байна.

    Үйлчилгээний нөхцөл
    Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
    Хүргэлт: 2-3 ажлын өдөр


    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Ургамлын нийлмэл найрлагатай Боннисан бэлдмэлийг нярай болон бага насны хүүхдийн хоол боловсруулах замын зонхилон тохиолдох өвчлөлийн үеүдэд эмчилгээ, урьдчилан сэргийлэх журмаар хэрэглэхэд тохиромжтой. Боннисан нь хоол боловсруулах эрхтний ферментийг идэвхижүүлж ходоод, гэдсэнд хуримтлагдсан хийг гадагшлуулан хямралаас урьдчилан сэргийлдэг. Хоол боловсруулах замын физиологийн хэвийн үйл ажиллагааг дэмжин, хоол боловсруулалтыг сайжруулж, шим тэжээлт бодисын шингэлтийг сайжруулан, жин нэмэгдүүлж, биждэх, хоолондоо дургүй болох, өтгөн хатах зэрэг үүсэхээс урьдчилан сэргийлж улмаар эрүүл чийрэг өсөн торних боломжийг олгоно.

    Найрлага, савалгаа:


    120 мл-ээр савлагдсан: 5 мл сиропын найрлага: Ногоон гоньдны тос 0.0018 мл болон доорхи ургамлын ханд тус бүрээс 0.5мг агуулсан. Үүнд: Tinospora cordifolia, Piper longum,Cichorium intybus, Terminalia chebula, Achillea millefolium, Tribulus terrestris, Capparis spinosa, Emblica officinalis, Cassia occidentalis, Elettaria cardamomum, Tamarix gallica, Boerhaavia diffusa, Nelumbium speciosum, Cyperus scariosus, Emblica officinalis, Keampferia galanga, Fumaria officinalis, Embelia ribes, Terminalia arjuna, Tinospora cordifolia, Foeniculum vulgare, Ptychotis ajowan, Vetiveria zizanioides, Glycyrrhiza glabra зэрэг ургамлын хандаар боловсруулагдсан.

    Хэрэглэх заалт:


    Нярай болон бага насны хүүхдийн хоол боловсруулах замын зонхилох хямралуудад / гэдэс дүүрэх, хөнгөн хэлбэрээр суулгах эсвэл өтгөн хатах, хоолны дуршил буурах, жингийн алдагдал,антибиотик эмчилгээний дараа гм/ Нярай болон бага насны хүүхдэд эрүүл мэндийн нэмэлт тэжээл байдлаар Хоол боловсруулах эрхтний зонхилох эмгэгээс урьдчилан сэргийлэх Эрүүл өсөлтийг дэмжих 6-9 сар хүртэлх хүүхдэд: нэмэлт хоолонд ороход хоол боловсруулах замын хямрал үүсэхээс сэргийлнэ, өтгөн хаталтыг эмчилнэ, хоолны дуршил сайжруулна, жин нэмэхэд тусална. 9 сараас 3 нас хүртэлх хүүхдэд: шүдлэлтийн үеийн зовиурыг намдаана, өтгөн хаталтыг эмчилнэ, хоолны дуршил сайжруулна, жин нэмэхэд тусална.

    Хэрэглэх арга:


    1. Эрүүл мэндийн нэмэгдэл маягаар: өдөрт 3-4 удаа ууж хэрэглэнэ. 2 эмчилгээний зорилгоор: 0-1 хүртэлх сартай нярайд: 0.5мл-ээр өдөрт 3 удаа 1-6 сар хүртэлх хүүхдэд: 5мл-ээр өдөрт 3 удаа 6 сараас 3 нас хүртэлх хүүхдэд: 10мл-ээр өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ. Жоргүй олгогдох бүтээгдэхүүн. Бүх эмийн сангуудаар

    Анхааруулга:


    Гаж нөлөө эсрэг заалт бүртгэгдээгүй