My Cart
                 Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Эфизол 250мкг/30мг №20

Деквалиний хлорид + аскорбины хүчил
https://agarpharm.mn/web/image/product.template/132003/image_1920?unique=32b434a

12'190 12190.0 MNT 12'190

12'190 ₮

0.0% Off

Not Available For Sale

Days
:
Hours
:
Mins
:
Secs

    Энэ зохимж байхгүй байна.

    Product Image

    Эфизол 250мкг/30мг №20

    12'190 ₮ 12'190 ₮
    0.0% Off
    SKU:
    N/A


    Share :

    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Деквалины хлорид нь хэсэг газар хэрэглэхэд зарим бичил биетний өсөлт үржлийг дарангуйлна. Тэрээр янз бүрийн өвчин үүсгэгч бичил биетнүүд, ялангуяа идээлүүлэгч бактер болон антибиотикт тэсвэртэй омгуудад нөлөөлнө. Мөн мөөгөнцрийн эсрэг (кандид, зарим трихофит ба эпидермофит) эсрэг үйлчилнэ. Халдварын үүсгэгчийн эсийн бүрхүүлийг гэмтээж уураг, ферментийн үүсэлтэнд нөлөөлөх замаар өвчин үүсгэгчийг задална. Аскорбины хүчил нь цусны судасны ханыг бат бөх болгон тэдгээрийн нэвчимхий чанарыг багасгаснаар хаван үүсэлт болон цус алдалтыг бууруулна. Түүнчлэн үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ.

    Найрлага, савалгаа:


    Деквалиний хлорид + Аскорбины хүчил 0.25мг+30мг

    Хэрэглэх заалт:


    Амны хөндий ба хамар залгиурын хөнгөн хэлбэрийн үрэвсэлт эмгэгийн хэсэг газрын үжилгүйжүүлэх эмчилгээнд (улайлтат, шархлаат, хатууралт гингивит (буйлны үрэвсэл), амны хөндийн өнгөц шархлаат үрэвсэл, мөөгөнцрийн халдвар, залгиурын үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, төвөнхийн үрэвсэл, хэлний үрэвсэл) · Амны хөндий ба хоолойн мэс ажилбарын өмнө болон дараа халдвараас урьдчилан сэргийлэх · Ам ба залгиурын илүү хүнд явцтай халдварын хавсарсан эмчилгээнд антибиотик болон сульфонамидын бэлдмэлтэй хамт хэрэглэнэ. 5-7 хоногийн дараа таны биеийн байдал сайжрахгүй буюу эсвэл дордвол эмчид хандана.

    Хэрэглэх арга:


    Шимж хэрэглэхэд зориулсан шахмалыг 1 ширхэгээр 2-3 цагийн зайтай хэрэглэнэ (24 цагт 8-10 ширхэгээс хэтрүүлэхгүй). Бэлдмэлийг зажилж хэрэглэхгүй. Эфизолийг хэрэглэснээс хойш 30 минутын турш хоол идэх болон шингэн зүйл уухаас зайлсхийнэ. Эмчилгээг өвчний шинж тэмдэг намдсанаас хойш 1-2 хоног үргэлжлүүлэхийг зөвлөнө. Эмчилгээний нийт үргэлжлэх хугацааг 5-7 хоногоос хэтрүүлж болохгүй (амны хөндий ба хоолойн хэвийн бичил биетнийг өөрчлөх эрсдэлтэй) Шахмал амьсгалын замд орох эрсдэлтэй тул 4-с доош насны хүүхдэд уг бэлдмэл тохиромжгүй.

    Анхааруулга:


    Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч болон бусад туслах бодист хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно.Ховор тохиолдолд дотор муухайрах болон бөөлжилт үүсгэнэ. Маш ховор тохиолдолд харшлын урвал, ам хорсох, цочрох болон хуурайших мэдрэмж үүсч болно. Удаан хугацаагаар хэрэглэсний дараа дисбактериоз үүсэж болно.


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.

    Added to cart