Флюдитек 2%-125мл Вэлл бий
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Найрлага, савалгаа: Хэрэглэх заалт: Хэрэглэх арга: Анхааруулга:
Гуурсан хоолойн салстын хундган эсийн фермент болох сиалийн трансферазыг идэвхжүүлсэнээр цэр ховхлох, шингэлэх үйлчилгээ үзүүлнэ. Гуурсан хоолойн шүүрэл сиаломуцины саармаг болон хүчиллэгийн харьцааг хэвийн болгох ба салсын зуурамтгай болон уян чанарыг сэргээнэ. Салст бүрхэвчийг нөхөн төлжүүлж, бүтцийг хэвийн болгон, хучуур эдийн үйл ажиллагааг идэвхижүүлнэ. Дархлааны идэвхитэй IgA-ийн ялгаралт (өвөрмөц хамгаалалт) болон салстын бүрэлдэхүүний сульфгидрилийн бүлгийн хэмжээг (өвөрмөц бус хамгаалалт) сэргээн, цэр гадагшлалтыг сайжруулдаг.
Карбоцистеин 2%-125мл
Зуурамтгай, ховхроход хүндрэлтэй цэр, салс ялгардаг уушиг, гуурсан хоолойн архаг, хурц өвчнүүдийн үед: цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, гуурсан хоолойн үрэвсэл, трахеобронхит, гуурсан хоолойн багтраа, гуурсан хоолойн тэлэгдэх өвчин, дунд чихний үрэвсэлт өвчнүүд, хамар түүний дайвруудын үрэвслүүд (ринит, дунд чихний үрэвсэл, дайвар хөндийн үрэвсэл); гуурсан хоолойг дурангаар шинжлэх болон гуурсан хоолойн зураг авах бэлтгэл үед хэрэглэнэ.
Дотуур ууж хэрэглэнэ. Хэрэглэхийн өмнө эмчтэйгээ зөвлөлдөнө үү.
Нэг цайны халбага (5 мл) сиропонд 100 мг карбоцистеин агуулагдана.
1 сараас 2 нас хүртэлх хүүхдэд 1 цайны халбага (5 мл)-ээр өдөрт 1-2 удаа ууна. Нярайн биеийн жингээс хамааран хоногийн тун 1 кг жинд 20-30 мг-аас илүүгүй байхаар эмч тунг тооцоолно.
2-5 настай хүүхдэд 1 цайны халбагаар (5 мл) өдөрт 2 удаа хэрэглэнэ.
5-аас дээш настай хүүхэд 1 цайны халбагаар (5 мл) өдөрт 3 удаа хэрэглэнэ. Эмч зөвлөөгүй үед 8-10 хоногоос илүү хугацаагаар хэрэглэж болохгүй.
Гадил жимсний үнэр оруулагч нь 1 сартай хүүхдэд харшил өгч болзошгүй. Чихрийн шижин өвчтэй эсвэл нүүрс усыг багасгасан хоол хүнсийг багаар хэрэглэдэг хүүхдэд 1 цайны халбага сиропонд 3,5гр сахароз агуулагддаг болохыг анхаарна уу. Сахарозын агууламж нь бага насны хүүхдэд гэдэс дүүрэх ба диспенси үүсэх шалтгаан болж болзошгүй. Давсгүй болон давсны дэглэмтэй хүмүүс бэлдмэлийн найрлага дахь натрийн хэмжээг анхаарна уу.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.