Флюдетик 5%-125мл Вэлл бий
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Найрлага, савалгаа: Хэрэглэх заалт: Хэрэглэх арга: Анхааруулга:
Гуурсан хоолойн салстын хундган эсийн фермент болох сиалийн трансферазыг идэвхжүүлсэнээр цэр ховхлох, шингэлэх үйлчилгээ үзүүлнэ. Гуурсан хоолойн шүүрэл сиаломуцины саармаг болон хүчиллэгийн харьцааг хэвийн болгох ба салсын зуурамтгай болон уян чанарыг сэргээнэ. Салст бүрхэвчийг нөхөн төлжүүлж, бүтцийг хэвийн болгон, хучуур эдийн үйл ажиллагааг идэвхижүүлнэ. Дархлааны идэвхитэй IgA-ийн ялгаралт (өвөрмөц хамгаалалт) болон салстын бүрэлдэхүүний сульфгидрилийн бүлгийн хэмжээг (өвөрмөц бус хамгаалалт) сэргээн, цэр гадагшлалтыг сайжруулдаг.
Карбоцистеин 5%-125мл
Зуурамтгай, ховхроход хүндрэлтэй цэр,
· Гуурсан хоолойн үрэвсэл, трахеобронхит, гуурсан хоолойн багтраа, гуурсан хоолойн тэлэгдэх өвчин, дунд чихний үрэвсэлт өвчнүүд,
· Хамар түүний дайвруудын үрэвслүүд (ринит, дунд чихний үрэвсэл, дайвар хөндийн үрэвсэл);
· Гуурсан хоолойг дурангаар шинжлэх болон гуурсан хоолойн зураг авах бэлтгэл үед хэрэглэнэ.
Нэг хоолны халбага (15 мл) сиропонд 750 мг карбоцистеин агуулагдана. Өдөрт 1 хоолны халбагаар 3 удаа өлөн дээрээ эсвэд хоол идсэнээс хойш 2 цагийн дараа ууна. Эмч зөвлөөгүй үед 8-10 хоногоос илүү хугацаагаар хэрэглэж болохгүй.
Карбоцистеин болон түүний найрлага дахь бусад бодисуудад хэт мэдрэг үед,
· Ходоод болон дээд гэдэсний шархлааны сэдрэлийн үед,
· Архаг гломерулонефритын сэдрэлийн үе, давсагны үрэвсэл,
· 15-с доош насны хүүхэд
· Жирэмсний эхний 3 сард хэрэглэхийг хориглоно
· Архаг гломерулонефрит, ходоод болон 12 хуруу гэдэсний шархлаагаар өвдөж байсан өгүүлэлтэй өвчтөнд, мөн жирэмсний сүүлийн 6 сар, хөхүүл эхчүүд болгоомжтой хэрэглэнэ
Гаж нөлөө:
Хоол боловсруулах замын талаас: заримдаа дотор муухайрах, бөөлжих, суулгах, аюулхайгаар өвдөх, гэдэс дүүрэх, ходоод гэдэснээс цус алдах, шинжүүд илэрнэ.
Ховор тохиолдолд харшлын урвал илэрдэг (загатнах, чонон хөрвөс, экзантема, судас мэдрэлийн хаван). Толгой эргэх, бие сулрах, сульдах, бие эвгүйцэх.
Тусгай заалт: Зөвхөн том хүн хэрэглэнэ.
Чихрийн шижин өвчтэй эсвэл нүүрс усыг багасгасан хоол хүнсний дэглэмтэй хүмүүс 1 хоолны халбага сиропонд 5,25гр сахароз агуулагддагийг анхаарна уу. Давсгүй болон давс бага хэрэглэдэг хүмүүс бэлдмэлийн найрлага дахь натрийн хэмжээг анхаарна уу.
· Ходоод болон дээд гэдэсний шархлааны сэдрэлийн үед,
· Архаг гломерулонефритын сэдрэлийн үе, давсагны үрэвсэл,
· 15-с доош насны хүүхэд
· Жирэмсний эхний 3 сард хэрэглэхийг хориглоно
· Архаг гломерулонефрит, ходоод болон 12 хуруу гэдэсний шархлаагаар өвдөж байсан өгүүлэлтэй өвчтөнд, мөн жирэмсний сүүлийн 6 сар, хөхүүл эхчүүд болгоомжтой хэрэглэнэ
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.