Фенистил 0.1%-20мл
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Найрлага, савалгаа: Хэрэглэх заалт: Хэрэглэх арга: Анхааруулга:
Харшилын өвчин: Чонон хөрвөс, өвсний халууралт, бүтэн жилээр үргэлжлэх харшилын гаралтай хамрын салт бүрхүүлийн үрэвсэл буюу ринит, судас мэдрэлийн хаван, эмийн болон хүнсний харшил
Диметинден 0.1%-20мл
Янз бүрийн гаралтай арьсны загатнаа буюу намарс, загатнаат дерматоз, улаан бурхан, улаанууд, салхин цэцэг, шавжинд хазуулах.Мэдээгүйжүүлэх эмчилгээний үед харшилын урвал илрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ
1 сартайгаас 3-10 дуслаар хоногт 3 удаа /хоногийн тун 10-30 дусал/
1-3 насанд 10-15 дуслаар хоногт 3 удаа /хоногийн тун 30-45 дусал/
3-12 насанд 15-20 дуслаар хоногт 3 удаа /хоногийн тун 45-60 дусал/
Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхэд хоногт 60-120 дуслаар 3 хувааж буюу 20-40 дуслаар хоногт 3 удаа ууна
Нойр ихтэй өвчтөнд унтахын өмнө 40 дуслыг, өглөөний цайны үед 20 дуслыг тус тус хэрэглэнэ
1 сартайгаас 1 нас хүртэлх хүүхдэд эмчийн заалтаар хэрэглэнэ. Хооллохын өмнө ууж хэрэглэнэ
Хөхүүл хүүхдэд бэлдмэлийг хэрэглэхдээ хүүхдийг хооллохын өмнө бэлдмэлийг савтай хүүхдийн тэжээл дээр нэмээд өгнө
Хэрэв хүүхэд халбагаар хооллодог болсон бол бэлдмэлийг шингэрүүлэлгүйгээр шууд халбаганд хийж өгч болно
Бэлдмэлийг жирэмсэн үед (3 сар) зөвхөн бэлдмэлийн эхэд үзүүлэх эмчилгээний үр нөлөө нь урагт үзүүлэх сөрөг нөлөөнөөсилүү шаардлагатай болсон үед л хэрэглэж болно
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.