Трахисан шах №20 Алпен фарм
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Найрлага, савалгаа: Хэрэглэх заалт: Хэрэглэх арга: Анхааруулга:
Трахисан нь нянгийн эсрэг ба хэсэг газрын мэдээгүйжүүлэх үйлчилгээ агуулдаг бэлдмэл юм
Трахисан нь 70-80% тиротрицин 20-30% грамицидин агуулсан
Тиротрицин нь нянгийн эсээс азот ба фосфорыг гадагшлуулж үүгээрээ нянгийн эсийн мембраныг задалдаг
Тиротрицин нь өсч үржиж буй биечил биетүүдэд хөнөөлтэй үйлчилгээтэй
Грамицидин эсийн мембранд өөрчлөлт оруулж, дотоод бүтцэд өөрчлөлт орсноор эсийн дотор орчин өөрчлөгдөн эсийн задрал үүсдэг
Тиротрицины үйлчлэх хүрээ: грам(+) коккууд,нянгууд ба зарим төрлийн мөөгөнцөр тэр тусмаа Candida albicans
Антибиотикоос ялгаатай нь тиротрициныг ууж байгаа үед бичил биетийн харилцан үйлчлэл илэрдэггүй
Энэ нь тиротрицины гайхамшигт нөлөө юм
Хлоргексидин ба түүний давсууд грам сөрөг ба грам эерэг нянгийн эсрэг илэрхий үйлчилгээтэй
Хлоргексидины үйлчлэх механизм нь бичил биетийн мембраны бүрхүүлтэй ижил төстэйд оршино
Мембраны бүрхүүл нь идэвхитэй бодистой урвалд орсны дараа энэ шинж өөрчлөгдөнө
Хлоргексидины липофиль бүлгүүд өөрчлөгдөж эсийн бүрхүүл өөрчлөгдөн өвчин үүсгэгчийн эсийн осмос тэнцвэр алдагдаж цитоплазмын хальс задардаг
Лидокаин гидрохлорид нь амидын бүлгийн хэсэг газрын мэдээ алдалгүйжүүлэгч юм
Бүтээгдэхүүн нь мэдрэлийн эсийн сувгуудын натрийг зогсоож үүнээс үүдэн мэдрэлийн эсийн мембраны туйлшрал багасдаг. Ингэснээр мэдрэлийн эсийн сэрэл дамжуулалт саатан мэдээгүйжүүлэлт үүсдэг
Хлоргексидин + лидокаин 0.2г+0.1г-200мл
Амны хөндийн халдварт болон үрэвсэлт өвчин (гүйлсэн булчирхайн үрэвсэл, залгиур хоолойн үрэвсэл, амны хөндийн үрэвсэл, буйлны үрэвсэл) залгихад хүндрэлтэй үеүүдэд
1 шахмалаар 2 цаг тутамд амны хөндийд уусгаж хэрэглэнэ
Хоногийн тун 12 наснаас дээш болон насанд хүрэгчдэд-8 шахмал
4-12 настай хүүхдэд-6 шахмал. Өвчний шинж тэмдэг үгүй болсноос хойш 2-3 хоног үргэлжлүүлэн хэрэглэвэл үр дүн илүү сайн
Гаж нөлөө:Хэсэг хугацаанд хэл мэдээгүй болох, амт өөрчлөгдөж болно
Эсрэг заалт:Бэлдмэлийн аль нэг хэсэгт хэт мэдрэмтгий байх, фруктозад хэрэглэхгүй
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.