Септолете тотал спрей 30мл KRKA
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Найрлага, савалгаа: Хэрэглэх заалт: Хэрэглэх арга: Анхааруулга:
Нүүр ам болон чих хамар хоолойн практикт хэрэглэдэг, үрэвсэл ба нянгийн эсрэг үйлдэлтэй нийлмэл найрлагатай бэлдмэл
1,5мг бензидамины гидрохлорид ба 5мг цетилпиридиний хлорид.Бэлдмэлийн 1 тунд 0,15мг бензидамины гидрохлорид ба 0,5мг цетилпиридиний хлорид агуулсан 0,1мл уусмал агуулагдана
Анхдагч савлалт дахь 30мл уусмалд 250 тун агуулагдана
Хүлхмэлийг амны хөндий, хоолой, төвөнхийн халдварын үед, ханиад, томууны үед, буйл, амны хөндийн салст бүрхүүлийн үрэвслийн үед, хоолой сөөх, амны хөндийн эвгүй үнэрийг дарахад хэрэглэнэ
Насанд хүрэгсэд: 1 удаагийн тунг гаргахын тулд цацагчийн толгой дээр 1 -2 удаа дарна. Ажилбарыг 2 цагийн зайтай хоногт 3-5 удаа давтаж болно.Бэлдмэлийн үйлдлийг сайжруулахын тулд бэлдмэлийг шүд угаахын өмнө болон хойно шууд хэрэглэхгүй. Зөвлөсөн тунг хэтрүүлж болохгүй
Септолете тотал бэлдмэлийг 7 өдөр хүртэл хугацаагаар хэрэглэж болно
Настангуудын хэрэглээ: Насанд хүрэгсдийн тунгаар хэрэглэнэ.
Хүүхэд: 12-с дээш насны хүүхэд: 1 удаагийн тунг гаргахын тулд цацагчийн толгой дээр 1 -2 удаа дарна. Ажилбарыг 2 цагийн зайтай хоногт 3-5 удаа давтаж болно.6-12 насны хүүхэд: 1 удаагийн тунг гаргахын тулд цацагчийн толгой дээр 1 удаа дарна. Ажилбарыг 2 цагийн зайтай хоногт 3-5 удаа давтаж болно.6-аас доош насны хүүхэд: Септолете тотал бэлдмэлийг 6-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй
Цээрлэлт: Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч болон ямар нэгэн туслах бодист хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.6-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй. Учир нь 6-аас доош насны хүүхдэд уг эмийн хэлбэрийг хэрэглэхэд тохиромжгүй
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:
Жирэмсэн үе: Бензидамины гидрохлорид/цетилпиридиний хлоридыг жирэмсэн эмэгтэйд хэрэглэсэн туршлага бага байдаг буюу байдаггүй. Иймээс Септолете тотал бэлдмэлийг жирэмсэн үед хэрэглэж болохгүй
Хөхүүл үе: Бензидамины гидрохлорид нь хөхний сүүтэй ялгардаг эсэх нь тодорхойгүй. Нярай болон хөхүүл хүүхдэд эрсдэл үүсгэж болохыг үгүйсгэхгүй.Хөхөөр хооллолт болон Септолете тотал бэлдмэлийн эмчилгээний алиныг зогсоох эсэхийг эхэд үзүүлэх эмчилгээний ашигтай үйлдэл болон хүүхдийн хөхөөр хооллохыг ач тусыг сайтар харьцуулж байж шийднэ
Гаж нөлөө:
Дархлалын системийн зүгээс илрэх өөрчлөлт:
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.