My Cart
                 Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Септолет Тотал хүлхмэл №16 KRKA

Бензидамин + Цетилпиридиний хлорид
https://agarpharm.mn/web/image/product.template/131969/image_1920?unique=f01a0f7

13'150 13150.0 MNT 13'150

13'150 ₮

0.0% Off

Not Available For Sale

Days
:
Hours
:
Mins
:
Secs

    Энэ зохимж байхгүй байна.

    Product Image

    Септолет Тотал хүлхмэл №16 KRKA

    13'150 ₮ 13'150 ₮
    0.0% Off
    SKU:
    N/A


    Share :

    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Септолете тотал нимбэг ба гандигар хүлхмэл бэлдмэлийг хоолой, амны хөндий ба буйл цочрох, буйлны үрэвсэл, залгиурын үрэвсэл, төвөнхийн үрэвсэл зэрэг эмгэгийн үед, мөн түүнчлэн насанд хүрэгсэд ба 6 -аас дээш насны хүүхдийн шүд авахын өмнө болон дараа үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, үжилгүйжүүлэх эмчилгээний зорилгоор хэрэглэнэ.

    Найрлага, савалгаа:


    Бензидамин + Цетилпиридиний хлорид 3мг+1мг

    Хэрэглэх заалт:


    Бензидамины гидрохлорид нь стероид бус химийн бүтэцтэй үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах үйлдэлтэй молекул. Үйлдлийн механизмыг нь простагландины нийлэгжилтийг дарангуйлан улмаар хэсэг газрын үрэвслийн шинж тэмдгийг (өвдөлт, улайлт, хаван, халуун оргих, үйл ажиллагаа өөрчлөгдөх) багасгадаг гэж үздэг. Бензидамины гидрохлорид нь бага зэргийн хэсгийг мэдээгүйжүүлэх үйлдэл үзүүлдэг. Цетилпиридиний хлорид нь дөрөвдөгч аммоны давсны бүлгийн катионы үжилгүйжүүлэх бэлдмэл. Эмнэлзүйн үр дүн ба аюулгүй байдал: Бензидаминыг гол нь амны хөндий ба залгиурын эмгэг өөрчлөлтийн эмчилгээнд хэрэглэдэг. Цетилпиридиний хлорид нь грам эерэг бактерит идэвхтэй, грам сөрөг бактерит бага зэрэг үйлчлэх бөгөөд бактерийг үхүүлэх болон үжилгүйжүүлэх тохиромжтой үйлдэл үзүүлдэг. Түүнчлэн тэрээр мөөгөнцрийн эсрэг үйлдэлтэй.

    Хэрэглэх арга:


    Плацебо хяналтат эмнэл зүйн судалгаагаар Септолете тотал нимбэг ба гандигар хүлхмэлийг хэрэглэснээс хойш 15 минутын дараа өвдөлт намдсан (хоолойн хаван багассан ба хоолойн хяхтнал багассан) бөгөөд үйлдэл нь 3 цаг хүртэл хугацаагаар үргэлжилсэн байна.

    Анхааруулга:


    Сахар агуулагддаг тул чихрийн шижинтэй өвчтөн анхаарна Хоол боловсруулах замын хямрал илэрч болох бөгөөд энэ үед эмчилгээг зогсоож эмчид хандана


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.

    Added to cart