My Cart
                 Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Септа назал спрей 5мг/0.1мг 10мл KRKA

Ксилометазолин + Декспантенол
https://agarpharm.mn/web/image/product.template/131967/image_1920?unique=f36f932

15'890 15890.0 MNT 15'890

15'890 ₮

0.0% Off

Not Available For Sale

Days
:
Hours
:
Mins
:
Secs

    Энэ зохимж байхгүй байна.

    Product Image

    Септа назал спрей 5мг/0.1мг 10мл KRKA

    15'890 ₮ 15'890 ₮
    0.0% Off
    SKU:
    N/A


    Share :

    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Ксилометазолин нь альфа адреномиметик идэвхтэй судас нарийсгах үйлдэлтэй бэлдмэл бөгөөд хамрын салст бүрхүүлийн цусны судсыг нарийсган хамрын битүүрэлтийг арилган хамрын амьсгалыг хөнгөвчилнө. Ксилометазолины үйлдэл хэрэглэснээс хойш хэдэн минутын дараа эхлэх бөгөөд 10 цаг хүртэл хугацаагаар үргэлжилнэ.Декспантенол нь пантотены хүчлийн уламжлалын В бүлгийн витамин. Декспантенол нь бие махбодод коэнзим А-ын бүрэлдэхүүн хэсэг болох пантотены хүчил болон хувирч ацетилжих процесс, нүүрс ус болон өөх тосны солилцоо, ацетилхолин, кортикостероид, порфирины нийлэгжилт зэрэгт тус тус оролцох ба арьс салст бүрхүүлийн эргэн сэргэх процессыг идэвхжүүлэх, эсийн бодисын солилцоог хэвийн болгох, митоз хуваагдлыг түргэсгэх, коллаген ширхгийн бат бөх байдлыг ихэсгэх үйлдэл тус тус үзүүлнэ. Түүнчлэн нөхөн төлжүүлэх, бодисын солилцоог сайжруулах, бага зэрэг үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ

    Найрлага, савалгаа:


    Ксилометазолин + Декспантенол 50мг/мл+1мг/мл-10мл

    Хэрэглэх заалт:


    Цочмог явцтай харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, хамрын салст бүрхүүлийн вазомотор үрэвсэл, хамрын салст бүрхүүлийн үрэвслийн шинж бүхий амьсгалын замын цочмог өвчин, поллиноз, дайвар хөндийн үрэвсэл, дунд чихний үрэвсэл (хамар залгиурын салст бүрхүүлийн хаванг багасгах, хамар залгиурын салст бүрхүүлийн гэмтлийг эдгээх хавсарсан эмчилгээний бүрэлдэхүүнд) зэрэг эмгэгийн үед хэрэглэнэ. Өвчтөнг хамрын хөндийн оношлогооны ажилбарт бэлтгэх болон хамрын хөндийд хийсэн мэс ажилбарын дараа өөрчлөгдсөн хамрын амьсгалыг эргэн сэргээх зорилгоор хэрэглэнэ.

    Хэрэглэх арга:


    Хамарт цацаж хэрэглэнэ. Хүүхдэд зориулсан СептоНазал бэлдмэлийг 2-6 настай хүүхдэд хэрэглэнэ. 1 тугнасан цацлагийг хэрэгцээнээс хамаарч хоногт 3 хүртэл удаа хамрын нүх бүрт цацаж хэрэглэнэ. Хүүхдэд хэрэглэх эмчилгээний хугацааг эмчтэй зөвлөсний дараа тогтооно. Насанд хүрэгсдэд зориулсан СептоНазал бэлдмэлийг насанд хүрэгсэд болон 6-аас дээш настай хүүхдэд хэрэглэнэ. 6-12 насны хүүхдийн хэрэглээ: 1 тугнасан цацлагийг хамрын нүх бүрт хэрэгцээнээс хамаарч хоногт 3 хүртэл удаа цацаж хэрэглэнэ. Хүүхдэд хэрэглэх эмчилгээний хугацааг эмчтэй зөвлөсний дараа тогтооно.12 хүртэл насны хүүхэд бэлдмэлийг насанд хүрэгсдийн хяналтанд хэрэглэх шаардлагатай. Хэрэв 3 хоногийн эмчилгээний дараа эмнэл зүйн сайжрал илрэхгүй буюу эсвэл өвчний шинж дордвол эмчилгээг дахин хянаж үзнэ Насанд хүрэгсдийн хэрэглээ: 1 тугнасан цацлагийг хамрын нүх бүрт хэрэгцээнээс хамаарч хоногт 3 хүртэл удаа цацаж хэрэглэнэ. Бэлдмэлийн тун нь эмнэлзүйн үр дүн болон хувь хүний мэдрэг байдлаас хамаарна. Эмч илүү удаан хугацааны эмчилгээ зөвлөснөөс бусад тохиолдолд эмчилгээг 7 хоногоос удаан хугацаагаар үргэлжлүүлэхгүй. Зөвхөн хэдэн өдөр завсарласны дараа л дахиж хэрэглэж болно.Хэрэглэх арга: Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө хамгаалах таглааг авна. Бэлдмэлийг анх удаа хэрэглэхийн өмнө буюу эсвэл удаан хугацаагаар завсарласны дараа бага зэргийн дуслын манан үүсгэхийн тулд цацагчийн толгой дээр хэд хэдэн удаа дарах шаардлагатай. Цацагчийн үзүүр хэсгийг босоо байрлалд хамрын хөндийд байрлуулах ба хамраараа аажим амьсгал авахтай зэрэг цацагчийн толгой дээр 1 удаа дарна. Шаардлагатай үед ажилбарыг хамрын нөгөө нүхэнд давтаж хийнэ. Хэрэглэсний дараа үзүүр хэсгийг цаасан сальфеткаар арчиж хамгаалах таглааг хийнэ.

    Анхааруулга:


    Хэт мэдрэг хүмүүс хэрэглэх, нүдний даралт ихтэй хүн жирэмсэн үед хэрэглэж болох талаар нарийн судалгаа хийгдээгүй, хөхүүл үед тодорхой заалтаар хэрэглэж болно, артерийн даралт ихтэй, зүрхний бах,чихрийн шижин өвчтэй хүмүүс бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.

    Added to cart