Проспан сироп 100мл Алпен фарм
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Найрлага, савалгаа: Хэрэглэх заалт: Хэрэглэх арга: Анхааруулга:
Ханиалга дарах ургамлын бэлдмэл бөгөөд сапонин, тритерпеноид, ба флавоноидуудыг агуулна. Цэр ховхлох, ханиалга намдаах ба бронхийн агчлыг тавиулах буюу цагаан мөгөөрсөн хоолойг өргөсгөх үйлдэлтэй. Цэрийг шингэлж, гадагшлахад хялбар болгоно. Мөн нянгийн эсрэг үйлдэл үзүүлнэ.
Мөлхөө ногоон ороонгоны хуурай ханд(5-7,5:1) - 2,000 г
Амьсгалын дээд замын ба уушгины цочмог үрэвсэлт өвчний цогц эмчилгээнд, цэр ховхлох, гадагшлуулах зорилгоор хэрэглэнэ.
Нэг хүртэл насны хүүхдэд 2,5 мл-ээр өдөрт 2 удаа, 1-5 насны хүүхдэд 2,5 мл-р өдөрт 3 удаа, 6-9 насны хүүхдэд 5 мл-р өдөрт 3 удаа, 10-с дээш насны хүүхдэд 5-7,5 мл-р өдөрт 3 удаа (хамт хайрцаглагдаж очсон, хэмжээст халбаганы тусламжтайгаар) ууж хэрэглэнэ.
Бэлдмэлийг хэрэглэх бүрийн өмнө савтай нь сайтар сэгсэрч холих хэрэгтэй. Хэрэглэсний дараа хамгаалалтын тагаар нь үргэлж, сайтар таглаж бай !
Эмчилгээг үргэлжлүүлэх хугацаа:
Эмчилгээг 7 хоног үргэлжлүүлэх ба эмчилгээний үр дүнг улам батжуулахын тулд өвчтөний байдал сайжирч зовиур арилснаас хойш энэ бэлдмэлийг 2-3 хоногийн турш үргэлжлүүлэх хэрэгтэй.
Хоёр хүртэл насны хүүхдэд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Ханиалганы эсрэг Проспан® сиропт спирт, саахар, будагч бодис агуулагддаггүй. Гэвч чихрийн шижин өвчтэй хүмүүст хэрэглэхдээ бэлдмэлийн найрлагад 2,5 мл сироп тутамд 0,963 г = 0,08 талхны нэгж сорбит агуулагддагийг тооцох хэрэгтэй.
Уг бэлдмэлийг хийж үйлдвэрлэхдээ бүтээгдэхүүнд 30% спирт нэмж хийдэг ч энэ нь бүтээгдэхүүнийг хатаах явцад бүрэн ууршиж алга болдог.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.