Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Проспан сироп 100мл Алпен фарм

https://agarpharm.mn/web/image/product.template/131962/image_1920?unique=4350a0b

25'090.00 ₮ 25090.0 MNT 25'090.00 ₮

25'090.00 ₮

Not Available For Sale

    Энэ зохимж байхгүй байна.

    Үйлчилгээний нөхцөл
    Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
    Хүргэлт: 2-3 ажлын өдөр


    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Ханиалга дарах ургамлын бэлдмэл бөгөөд сапонин, тритерпеноид, ба флавоноидуудыг агуулна. Цэр ховхлох, ханиалга намдаах ба бронхийн агчлыг тавиулах буюу цагаан мөгөөрсөн хоолойг өргөсгөх үйлдэлтэй. Цэрийг шингэлж, гадагшлахад хялбар болгоно. Мөн нянгийн эсрэг үйлдэл үзүүлнэ.

    Найрлага, савалгаа:


    Мөлхөө ногоон ороонгоны хуурай ханд(5-7,5:1) - 2,000 г

    Хэрэглэх заалт:


    Амьсгалын дээд замын ба уушгины цочмог үрэвсэлт өвчний цогц эмчилгээнд, цэр ховхлох, гадагшлуулах зорилгоор хэрэглэнэ.

    Хэрэглэх арга:


    Нэг хүртэл насны хүүхдэд 2,5 мл-ээр өдөрт 2 удаа, 1-5 насны хүүхдэд 2,5 мл-р өдөрт 3 удаа, 6-9 насны хүүхдэд 5 мл-р өдөрт 3 удаа, 10-с дээш насны хүүхдэд 5-7,5 мл-р өдөрт 3 удаа (хамт хайрцаглагдаж очсон, хэмжээст халбаганы тусламжтайгаар) ууж хэрэглэнэ. Бэлдмэлийг хэрэглэх бүрийн өмнө савтай нь сайтар сэгсэрч холих хэрэгтэй. Хэрэглэсний дараа хамгаалалтын тагаар нь үргэлж, сайтар таглаж бай ! Эмчилгээг үргэлжлүүлэх хугацаа: Эмчилгээг 7 хоног үргэлжлүүлэх ба эмчилгээний үр дүнг улам батжуулахын тулд өвчтөний байдал сайжирч зовиур арилснаас хойш энэ бэлдмэлийг 2-3 хоногийн турш үргэлжлүүлэх хэрэгтэй.

    Анхааруулга:


    Хоёр хүртэл насны хүүхдэд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Ханиалганы эсрэг Проспан® сиропт спирт, саахар, будагч бодис агуулагддаггүй. Гэвч чихрийн шижин өвчтэй хүмүүст хэрэглэхдээ бэлдмэлийн найрлагад 2,5 мл сироп тутамд 0,963 г = 0,08 талхны нэгж сорбит агуулагддагийг тооцох хэрэгтэй. Уг бэлдмэлийг хийж үйлдвэрлэхдээ бүтээгдэхүүнд 30% спирт нэмж хийдэг ч энэ нь бүтээгдэхүүнийг хатаах явцад бүрэн ууршиж алга болдог.