Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Отривин цацлага ментол 0.1% 10млновартис

Ксилометазолин
https://agarpharm.mn/web/image/product.template/131959/image_1920?unique=4350a0b

21'090 ₮ 21090.0 MNT 21'090 ₮

21'090 ₮

Not Available For Sale

    Энэ зохимж байхгүй байна.

    Үйлчилгээний нөхцөл
    Хүргэлт: 2-3 ажлын өдөр


    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Хамрын өвчний эмчилгээнд зориулсан бэлдмэл, бусад бэлдмэлтэй (кортикостероидоос бусад) хавсарсан симпатомиметик.

    Найрлага, савалгаа:


    Ксилометазолин 1мг/мл-10мл

    Хэрэглэх заалт:


    Ксилометазолин нь альфа адреномиметик үйлдэлтэй хэсгийн судас нарийсгах эмийн бүлэгт хамаарагдана. Бэлдмэл цусны судсыг нарийсган хамар залгиурын салст бүрхүүлийн хаван болон улайлтыг арилгана. Үүний дүнд хамрын салст бүрхүүлийн үрэвслийн үед хамрын амьсгал хөнгөвчлөгдөнө.Эмчилгээний тунгаар хамрын салстыг цороохгүй ба улайлгахгүй Бэлдмэлийн үйлдэл хэдэн минутын дараа илэрч 10-12 цаг үргэлжилнэ. Хэсэг газар хэрэглэхэд цусанд бараг шимэгддэггүй Түүний цусан дахь концентраци маш бага бөгөөд орчин үеийн аргачлалаар тодорхойлогдох боломжгүй байдаг

    Хэрэглэх арга:


    Насанд хүрэгсэд ба 6-с дээш насны хүүхдэд 2-3 цацлагаар хоногт 1-2 удаа хамрын хөндий бүрт цацаж хэрэглэнэ Жирэмсэн ба хөхүүл үед зөвхөн эхэд үзүүлэх эмчилгээний үр нөлөө ба ураг болон хүүхдэд үзүүлэх эрсдэл зэргийг сайтар харьцуулж үзсэний дараа зөвлөсөн тунгийн дагуу хэрэглэнэ

    Анхааруулга:


    Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсэгт хэт мэдрэг хүмүүст хориглоно Гаж нөлөө Бэлдмэлийг тогтмол буюу удаан хугацаагаар хэрэглэхэд хамар ба залгиурын салст бүрхүүл хуурайших буюу цочрох ,хорсох,хатгаж өвдөх, найтаалгах,шүүрэл ихсэх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй Онцгой анхааруулга Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэхгүй /Жишээ нь хамрын салст бүрхүүлийн архаг үрэвслийн үед/


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.