My Cart
                 Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Отривин дусал 0.05% 10млновартис

Ксилометазолин
https://agarpharm.mn/web/image/product.template/131958/image_1920?unique=7c769d1

17'090 17090.0 MNT 17'090

17'090 ₮

0.0% Off

Not Available For Sale

Days
:
Hours
:
Mins
:
Secs

    Энэ зохимж байхгүй байна.

    Product Image

    Отривин дусал 0.05% 10млновартис

    17'090 ₮ 17'090 ₮
    0.0% Off
    SKU:
    N/A


    Share :

    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Ксилометазолин хэсэг газарт судас нарийсгах (тогтонгошил арилгах) a–адреномиметик нөлөөт эмийн бүлэгт хамаарна: хамрын хөндийн салстын судсыг нарийсган, хамар, хамар- залгиурын салст бүрхүүлийн хөөнгөшил, улайлтыг арилгаж, хамрын салстын үрэвслийн үед хамрын амьсгалыг сайжруулна. Найрлага дахь гаа, эвкалиптол нь хамрын салстыг сэрүүцүүлэх нөлөө үзүүлнэ. Эмчилгээний концентрацаар салстыг цочроохгүй, улайлт үүсгэхгүй. Үйлдэл хэдхэн минутийн дараа эхлээд, 12 цагийн турш үргэлжилнэ.

    Найрлага, савалгаа:


    Ксилометазолин 0.5%-10мл

    Хэрэглэх заалт:


    Бэлдмэлийн үйлдэл хэдэн минутын дараа илэрч 10-12 цаг үргэлжилнэ. Хэсэг газар хэрэглэхэд цусанд бараг шимэгддэггүй Түүний цусан дахь концентраци маш бага бөгөөд орчин үеийн аргачлалаар тодорхойлогдох боломжгүй байдаг

    Хэрэглэх арга:


    0.05% хүүхдийн хамрын дусаалга: Хөхүүл хүүхэд ба 6 хүртлэх насны хүүхэд: 1-2 дуслаар хоногт 1-2 удаа хамрын нүр бүрт дусаана. Хоногт 3-аас дээш удаа хэрэглэхгүй 6-аас дээш насны хүүхэд: 2-3 дуслаар хоногт 3-4 удаа хамрын нүх бүрт дусаана Насанд хүрэгсэд ба 6-аас дээш насны хүүхдэд зориулсан Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Жирэмсэн ба хөхүүл үед зөвхөн эхэд үзүүлэх эмчилгээний үр нөлөө ба ураг болон хүүхдэд үзүүлэх эрсдэл зэргийг сайтар харьцуулж үзсэний дараа хэрэглэнэ Зөвлөсөн тунгаас хэтрүүлж болохгүй

    Анхааруулга:


    Цээрлэлт:Отривиныг бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсэгт хэт мэдрэг өвчтөн, артерийн гипертензи, зүрхний цохилт олшрох, илэрхий атеросклероз, нүдний даралт ихсэх өвчин, хамрын салст бүрхүүлийн хатингаршилт үрэвсэл, бамбай булчирхайн үйл ажиллагаа ихсэх, тархины бүрхүүлд мэс ажилбар хийлгэсэн хүмүүс зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ. Чихрийн шижингийн үед болгоомжтой хэрэглэнэ Гаж нөлөө:Бэлдмэлийг тогтмол буюу удаан хугацаагаар хэрэглэхэд хамар ба залгиурын салст бүрхүүл хуурайших буюу цочрох, хорсох, хатгаж өвдөх, найтайлгах, шүүрэл ихсэх зэрэг гаж нөлөө илэрнэ.Ховор тохиолдолд хамрын салст бүрхүүл хавагнах, зүрх дэлсэх, зүрхний цохилт олшрох, зүрхний хэмнэл алдагдах, артерийн даралт ихсэх, толгой өвдөх, бөөлжих, нойргүйдэх, хараа өөрчлөгдөх, сэтгэл унал (өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэх үед) илрэх зэрэг шинж ажиглагдана Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:Энэ үед гаж нөлөө хүчжих бөгөөд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ Эмийн харилцан үйлчлэл:МАО ферментэд хориг үүсгэх бэлдмэл ба 3 цагирагт бүтэцтэй сэтгэл уналын эсрэг эмтэй үл нийцэлтэй Онцгой анхааруулга!Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэхгүй. (Жишээ нь хамрын салст бүрхүүлийн архаг үрэвслийн үед) Тээврийн хэрэгсэл ба машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө: Ксилометазолиныг зөвлөсөн тунгаас их тунгаар хэрэглэвэл тээврийн хэрэгсэл жолоодох ба машин механизмтай ажиллах чадварт нөлөөлж болно


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.

    Added to cart