Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Линкас сахаргүй 90мл сироп

Ургамлын гаралтай бүтээгдэхүүн
https://agarpharm.mn/web/image/product.template/131926/image_1920?unique=c28fe51

12'580 ₮ 12580.0 MNT 12'580 ₮

12'580 ₮

Not Available For Sale

    Энэ зохимж байхгүй байна.

    Үйлчилгээний нөхцөл
    Хүргэлт: 2-3 ажлын өдөр


    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Ханиад хатгааний янз бүрийн шинж тэмдэгийг хөнгөвчлөхөд зориулсан нийлмэл найрлагатай ургамлын бэлдмэл

    Найрлага, савалгаа:


    10мл сироп бүрд дараах ургамлын ханд агуулагдана Адхатода сосудистая(Adhatoda) Цэр ховхлох, бронхо тэлэх, агчил тавиулах, цэр шингэлэх, халуун бууруулах Солодка голая(Glycyrriza) Цэр ховхлох, зөөлрүүлэх, агчил тавиулах, үрэвслийн эсрэг Перец длинные(Piper longum) Цэр ховхлох Фиалка душистая(Viola) Гистаминий эсрэг, цэр ховхлох, халуун бууруулах Иссоп лекарственный(Hyssopus officinalis) Хөлрүүлэх, цэр ховхлох, агчил тавиулах Калган большой(Calgan majalis) Цэр ховхлох, ходоодны, хөлрүүлэх, агчил тавиулах Кордия широколистная(Cordya) Ханиалга намдаах Алтей лекарственный(Alteae officinalis) Агчил тавиулах, ханиалга намдаах,үрэвслийн эсрэг, дархлал дэмжих,үйлдэлтэй эм Зизифус настоящий(Zizifus) Зөөлрүүлэх, цэр ховхлох Оносма прицветниковая(Onosma) Агчил тавиулах, зөөлрүүлэх, халуун бууруулах, тамир тэнхээ тэтгэх үйлчилгээтэй

    Хэрэглэх заалт:


    Линкас нь үрэвссэн хоолой төвөнхийн гадаргууд нимгэн хамгаалах давхарга үүсгэдэг байна Энэхүү механизмаар цочирч хуурайшсан хоолойг зөөлрүүлэн тайвшруулж хэсгийн ханиалга намдаах үйлдэл үзүүлдэг байна Линкас нь өтгөн цэрийг шингэлэн амьсгалын замаас гадагшлахад тусална Иймээс цэр ховхлохын зэрэгцээ нянг гадагшлуулах нөлөө үзүүлнэ Линкас нь хамрын бөглөрөлт болон гуурсан хоолойн агчилтыг арилгана

    Хэрэглэх арга:


    Насанд хүрэгсдэд: 2 цайны халбагаар(10мл) өдөрт 3-4 удаа уулгана Хүүхдэд: 1 цайны халбагаар(5мл) өдөрт 3-4 удаа уулгана Бага насны хүүхдэд: 1/2 цайны халбагаар(2.5мл) өдөрт 3-4 удаа уулгана. (6 сараас 1 настай хүүхдэд)Эсвэл эмчийн заавраар хэрэглэнэ

    Анхааруулга:


    Савлагаанд заасан хугацаа хэтэрсэн бэлдмэлийг хэрэглэж болохгүй


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.