My Cart
                 Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

АЦЦ 200мг уусдаг нунтаг №20 Лек

Ацетилцистеин
https://agarpharm.mn/web/image/product.template/131887/image_1920?unique=2ba09fc

22'090 22090.0 MNT 22'090

22'090 ₮

0.0% Off

Not Available For Sale

Days
:
Hours
:
Mins
:
Secs

    Энэ зохимж байхгүй байна.

    Product Image

    АЦЦ 200мг уусдаг нунтаг №20 Лек

    22'090 ₮ 22'090 ₮
    0.0% Off
    SKU:
    N/A


    Share :

    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Цэрний зуурмаг чанар ихэссэн ба салс-идээт цэр дагалдсан Цочимог, архаг бронхит Бактери, вирусын трахеит, уушгины үрэвсэл, бронх тэлэх өвчин, бронхын багтраа, бронх салсаар бөглөрснөөс үүссэн ателектаз зэргийн үед хэрэглэнэ

    Найрлага, савалгаа:


    Ацетилцистеин 200мг №20

    Хэрэглэх заалт:


    АЦЦ нь өтгөн цэрийг шингэрүүлж түүнийг амьсгалын замаас ялгарахыг нь нөхцөлдүүлдэг цэр шингэлэх эм. АЦЦ бэлдмэлийг ялгарахад бэрхшээлтэй болон өтгөн цэр дагалдсан амьсгалын замын цочмог ба архаг өвчний эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд цочмог ба архаг бронхит, бөглөрөлт бронхит, бронхиолит, бронхоэктаз, уушгины үрэвсэл, ларингит, трахеит, бронхын багтраа, муковисцидоз, синусит, дунд чихний үрэвсэл орно

    Хэрэглэх арга:


    Хэрэв өөрөөр заагаагүй бол дараах тунгаар хэрэглэхийг зөвлөнө. Насанд хүрэгсэд болон 14-с дээш насны өсвөр насныхан: 1 уут бэлдмэлийг хоногт 1 удаа (хоногт 600мг ацетилцистеин) хэрэглэнэ. АЦЦ бэлдмэлийн үйлдлийг зохих ёсоор гаргахын тулд эм хэрэглэх зааврыг нарийн баримтална.

    Анхааруулга:


    Гаж нөлөөний үр дүнг илрэх давтамжаар нь үнэлж дүгнэдэг. Байнга илрэх (≥1/10), олонтаа илрэх (≥1/100, <1/10), хааяа илрэх (≥1/1000, <1/100), ховор илрэх (≥1/10000, <1/1000), маш ховор (<1/10000), давтамж нь тодорхойгүй (байгаа мэдээллээр тодорхойлох боломжгүй). Дархлалын системийн зүгээс илрэх өөрчлөлт: Хааяа: хэт мэдрэг урвал Ховор: анафилаксын шок (харшлын хүнд урвал) Мэдрэлийн системийн зүгээс илрэх өөрчлөлт: Хааяа: толгой өвдөх Сонсголын зүгээс илрэх өөрчлөлт: Хааяа: тиннусит (чих шуугих) Зүрх судасны зүгээс илрэх өөрчлөлт: Хааяа: тахикарди (зүрхний цохилт түргэсэх), даралт багасах Судасны талаас илрэх өөрчлөлт: Хаяа: Гипотензи (артерийн даралт буурах), маш ховор: цус алдах Амьсгалын болон голтын эрхтний үйл ажиллагаанд илрэх өөрчлөлт: Ховор: амьсгаадах, гуурсан хоолойн агчил Хоол боловсруулах замын зүгээс илрэх өөрчлөлт: Хааяа: дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэвлийгээр өвдөх, ховор: диспепси Арьс ба арьсан доорх эдийн зүгээс илрэх өөрчлөлт: Хааяа: чонон хөрвөс, арьс загатнах, туурах, хавагнах Ерөнхий хямрал болон хэрэглэсэн хэсэг газар илрэх өөрчлөлт Хаяа: халууралт, давтамж тодорхойгүй: нүүр хавагнах Янз бүрийн судалгааны дүнгээс үзвэл ацетилцистеин хэрэглэхэд тромбоцитын тоо буурдаг гэж тэмдэгдэгдсэн боловч энэ нь одоогоор батлагдаагүй байна.


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.

    Added to cart