Тайлол Хот нунтаг №12/хүүхэд/ Нобел
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Найрлага, савалгаа: Хэрэглэх заалт: Хэрэглэх арга: Анхааруулга:
Янз бүрийн гаралтай сулавтар дунд зэргийн өвдөлт (Тухайлбал толгой шүдний өвдөлт, мигрени, мэдрүүл булчин, үений өвдөлт, гэмтэл түлэгдэлтийн өвдөлт) халдвар - үрэвслийн өвчнүүдийн үеийн халууралтыг намдаах зорилгоор тус тус хэрэглэнэ
Үйлчлэгч бодис: парацетамол 500мг, хлорфенирамины малеат 4мг, псевдоэфедрины гидрохлорид60мг.
Туслах бодис: нимэгний хүчил (усгүй) 395мг, дарсны хүчил 775мг, натрийн бикарбонат (усгүй) 45мг, PVP К 30-30мг, цэвэршүүлсэн сахар 17530,9975мг, натрийн бензоат 10мг, хинолин шар CI №47005 – 0,05мг, нимбэгний амт ба үнэр оруулагч 200мг тус тус агуулагдана.
Тайлол®Хот бэлдмэлийг ханиад шуухинаа, томуу болон амьсгалын дээд замын бусад халдварт эмгэгийн дараах шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Бие сульдах, биеийн хэм ихсэх, толгой өвдөх, хамраас нус гоожих, хамар битүүрэх, найтайлгах, өвдөлтийн ерөнхий байдлын үед тус тус хэрэглэнэ.
Тайлол®Хот бэлдмэлийг дараах байдлаар ууж хэрэглэнэ.
Жижиг уутанд агуулагдаж буй бэлдмэлийг 160мл (стандарт аяганы хэмжээ) халуун усанд уусгаад шууд ууж хэрэглэнэ.
Бэлдмэлийг 6 цагийн зайтай ууж хэрэглэх ба хоногийн дээд тун нь 4 жижиг уут бэлдмэл.
Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, хүнд явцтай зүрх, бөөр, элэгний өвчтэй хүмүүс, чихрийн шижин, бронхын багтраа, нүдний даралт ихсэх өвчтэй хүмүүс, гипертиреоз зэргийн үед хэрэглэхийг цээрлэнэ.
Тайлол®Хот бэлдмэлийг хэрэглэхээс өмнө өвчтөнд түүнийг МАО ферментийг хориглогч бэлдмэлтэй хамт хэрэглэж болохгүй талаар мэдээлнэ. Харин тэдгээрийг хэрэглэснээс хойш 2 долоо хоногийн дараа Тайлол®Хот бэлдмэлийг хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл 2 долоо хоногийн зайтай хэрэглэнэ.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.