Панадол сироп 125мг/5мл 100мл
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Найрлага, савалгаа: Хэрэглэх заалт: Хэрэглэх арга: Анхааруулга:
Өвдөлт намдаах ба халуун бууруулах бэлдмэл.
Парацетамол 100мл
Ханиад томуу,Салхин цэцэг,Улаанууд,Хөхүүлэг ханиад,Улаан эсэргэнэ,Гахайн хавдар,Хүүхдийн халдварт өвчиний үед халуун бууруулах зорилгоор хэрэглэнэ.
Толгой өвдөх,Хоолой өвдөх,Чихний үрэвсэлүүд,Шүдний өвдөлтийн үед хөнгөн өвдөлтийн үед өвчин намдаах зрхилгоор хэрэглэнэ
Хөвмөл дотуур ууж хэрэглэнэ
Бэлдмэлийн тун хүүхдийн нас болон биеийн жингээс хамаарна
3 сараас дээш насны хүүхэд 15 мг/кг тунгаар хоног тунгаар 3-4 удаа хэрэглэнэ
Бусад бусад тохиолдолд эмчийн заалтаар хэрэглэнэ
Парацетамол болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүүхэдЭлэг ба бөөрний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлт 2 сар хүртэл насны хүүхэд
Болгоомжлол:Элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт (Жильберийн хам шинж), глюкозо-6-фосфат дегидрогеназа фермент төрөлхийн байхгүй байх, цусны хүнд явцтай өвчнүүд (хүнд явцтай цус багадалт, лейкоцит ба тромоцитын тоо цөөрөх) зэргийн үед бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ. Эдгээр тохиолдлуудад бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авах шаардлагатай.Бэлдмэлийг Парацетамол агуулсан эмүүдтэй нэг зэрэг хэрэглэж болохгүй
Гаж нөлөө:Парацетамолыг дээрх зөвлөсөн тунгаар хэрэглэж байгаа үед гаж нөлөө ховор илэрнэ. Хааяа дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх, харшлын урвал (арьсны тууралт, загатнах, чонон хөрвөс, Квинкийн хаван) ажиглагдана. Ховор тохиолдолд цус багадах, тромбоцит ба лейкоцитын тоо цөөрөх зэрэг шинж илэрнэ.Хэрэв гаж нөлөө илэрвэл эмчилгээг яаралтай зогсоож эмчид хандана
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:Парацетамолын цочимог хордлогын үед дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх, хөлрөх, арьс цайх зэрэг шинж илэрнэ. 1-2 хоногийн дараа элэгний гэмтлийн шинж (элэг орчим хөндүүрлэх, элэгний ферментүүдийн идэвх ихсэх) тодорхойлогдоно. Хүнд тохиолдлуудад элэгний дутагдал ба энцефалопати илэрч улмаар комд орж болно. Бэлдмэлийг эмчийн зөвлөсөн тунгаас их тунгаар удаан хугацаагаар хэрэглэвэл элэг хордуулах болон бөөр хордуулах (бөөрөөр хатгаж өвдөх, өвөрмөц бус бактериури, бөөрний завсрын эдийн үрэвсэл, хөхлөгийн үхжил) нөлөө ажиглагдаж болно
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.