Антифлу Кидс нунтаг №5 Байер
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Найрлага, савалгаа: Хэрэглэх заалт: Хэрэглэх арга: Анхааруулга:
Ханиадны шинж тэмдгийг дарна
Парацетамол + аскорбины хүчил + хлорфенамин 160мг + 50мг + 1мг №5
Амьсгалын дээд замын цочмог үрэвсэл ба ханиад томууны үед илрэх зовиур, эмгэг шинж тэмдгүүдийг (халуурах, толгой өвдөх, үе мөч-булчин өвдөх, хамар битүүрэх, нусгайтах, нулимс гоожих г.м) арилгах зорилгоор хэрэглэнэ.
Насанд хүрэгчдэд: нэг уут бэлдмэлийг нэг аяга халуун усанд уусгаад халуунаар нь ууна. Хэрэв хүсвэл сахар ба зөгийн бал нэмж хийж болно.Шаардлагатай гэж үзвэл 4 цаг тутамд давтан ууж болох ч нэг хоногт нийт 4-с илүүгүй удаа хэрэглэх ёстойг анхаар.
Бэлдмэлийг зөвлөсөн тунгаар хэрэглэх үед зохимж сайтай байдаг. Ганц нэг тохиолдолд дараах гаж нөлөө ажиглагдана: ТМС-ийн зүгээс: толгой өвдөх, ядрах; хоол боловсруулах замын зүгээс: дотор муухайрах, аюулхай орчим өвдөх; дотоод шүүрлийн системийн зүгээс: цусан дахь сахарын хэмжээ багасах (комд орох хүртэл); цус төлжүүлэх эрхтэний зүгээс: цус багадалт, цус задралын цус багадалт (ялангуяа глюкоз-6-фосфат дегидрогеназын дутагдалтай өвчтөн), маш ховор тохиолдолд тромбоцитын тоо цөөрөх; харшлын урвал: арьсны тууралт, загатнаа, чонон хөрвөс, Квинкийн хаван; бусад: гипервитаминоз, бодисын солилцоо өөрчлөгдөх, халуун оргих, ам хатах, зохирол саажих, шээсний ялгарал саатах, нойрмоглох. Гаж нөлөө илэрвэл эмчдээ мэдэгдэнэ.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.