Алка Зельтцер уусдаг шах №10 Байер
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Найрлага, савалгаа: Хэрэглэх заалт: Хэрэглэх арга: Анхааруулга:
Простагландины нийлэгжилтийг саатуулах бэлдмэл нь жирэмсний явц болон үр хөврөл/ургийн хөгжилд сөргөөр нөлөөлж болно.Жирэмсний эрт үед зулбах хийгээд гаж хөгжил үүсэх эрсдэл бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх үед болон тунг ихэсгэж хэрэглэх үед нэмэгддэг.
Жирэмсний 3 дахь 3 сарын хугацаанд дараах эрсдэл илэрч болно: бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөж бөөрний дутагдал, ургийн ус багасахад хүргэж болно: урагт зүрх уушги хордуулах нөлөө илэрнэ. Жирэмсний сүүлийн сард эх болон хүүхдэд цусны бүлэгнэлт ихсэх, тромбоцитын бөөгнөрөмтгий чанарын эсрэг үйлдэл, төрөлтийн базлалт сулрах зэрэг шинж илэрч болно.
Салицилатууд болон тэдгээрийн метаболит нь бага хэмжээгээр хөхний сүүнд нэвтэрдэг бөгөөд тромбоцитын үйл ажиллагааны өөрчлөлтийн улмаас хүүхдэд цус алдах эрсдэл үүсэж болно
Орчин үед бэлдмэлийг санамсаргүй (1 удаа) хэрэглэсний дараа хүүхдэд сөрөг нөлөө үзүүлсэн талаар тэмдэглэгдээгүй учир хөхөөр хооллолтыг зогсоох шаардлагагүй. Гэвч тогтмол хэрэглэх эсвэл өндөр тунгаар хэрэглэж байгаа үед хөхөөр хооллолтыг зогсооно.
Циклооксигеназ ферментийг дарангуйлж простагландины нийлэгжилтийг саатуулдаг эмийн бэлдмэл нь овуляцид (өндгөн эс гадагшлах) нөлөөлж эмэгтэй хүний нөхөн үржих чадварыг өөрчилдөг байна. Эмчилгээг зогсоосны дараа энэ нь эргэж хэвийн болно.
Ацетилсалицилын хүчил 324мг.
Хөнгөнөөс дунд зэргийн хүчтэй өвдөлт.Өндөр халууралт.
Хүүхэд ба өсвөр насныханд зориулсан хэрэглэх заалтыг анхаарч үзнэ (“Болгоомжлол” гэсэн хэсгийг үз).
1 кг жинд 40 мг тооцож 8 цагийн зайтай усанд уусгаж ууна
Бэлдмэлийг дараах тохиолдолд онцгой болгоомжтой хэрэглэнэ.Бусад өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, хэрэхийн эсрэг бэлдмэл эсвэл өөр харшил үүсгэгч бодисуудад хэт мэдрэг хүмүүс; Ацетилсалицилын хүчил нь ялангуяа харшилтай (жишээ нь арьсны урвал, загатнаа, чонон хөрвөс), бронхын багтрааны өгүүлэмжтэй, ургамлын харшил, хамрын уйланхай, уушги гуурсан хоолойн архаг өвчтэй хүмүүсийн бронхын багтрааг сэдрээж бронхыг агшааж болно; цусны бүлэгнэлтийг саатуулах эмтэй хамт хэрэглэх; хоол боловсруулах замын цус алдалт эсвэл ходоодны шархлааны өгүүлэмжтэй өвчтөн; элэгний үйл ажиллагаа хязгаарлагдах; бөөрний үйл ажиллагаа хязгаарлагдах эсвэл зүрх судасны цусны эргэлт багассан өвчтөн: Ацетилсалицилын хүчил нь бөөрний цочмог дутагдал эсвэл бөөрний үйл ажиллагааны өөрчлөлтийн эрсдлийг нэмэгдүүлж болно; цус алдамтгай байдлыг ихэсгэж болох тул хагалгааны өмнө (түүнчлэн шүд авах зэрэг бага хэмжээний мэс ажилбарын үед); глюкоз-6-фосфатдегидрогеназын дутагдал ихэссэн өвчтөн: Ацетилсалицилын хүчил нь цус задлах эсвэл цус задралын цус багадалт үүсгэж болно. Өндөр тунгаар хэрэглэж байгаа үед, цочмог халдвар эсвэл халуурсан үед цус задрах эрсдэл ихсэнэ.
Алка-Зельтцерын 1 шахмалд 477мг натри агуулагддаг учир натрийн хэрэглээг хянасан хоолны дэглэм барьж буй хүмүүст анхаарна.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.