My Cart
                 Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Нурофен сироп /гүзээлзгэнэ/ 100мг/5мл

Ибупрофен
https://agarpharm.mn/web/image/product.template/131739/image_1920?unique=8c239ea

16'090 16090.0 MNT 16'090

16'090 ₮

0.0% Off

Not Available For Sale

Days
:
Hours
:
Mins
:
Secs

    Энэ зохимж байхгүй байна.

    Product Image

    Нурофен сироп /гүзээлзгэнэ/ 100мг/5мл

    16'090 ₮ 16'090 ₮
    0.0% Off
    SKU:
    N/A


    Share :

    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Бэлдмэлийг 6 сараас 12 хүртлэх насны хүүхдэд халуурах шинж бүхий амьсгалын замын цочимог өвчнүүд, томуу, хүүхдийн халдварууд, тарилгын дараах урвал, бусад халдварт үрэвсэлт өвчнүүдийн үед халуун бууруулах зорилгоор хэрэглэнэ Мөн толгойн ба шүдний өвдөлт, мигрень, мэдрэлийн өвдөлт, чих ба хоолойн өвдөлт болон хөнгөн ба дунд зэргийн бусад өвдөлтийн хам шинжийн үед өвдөлт намдаах зорилгоор хэрэглэнэ

    Найрлага, савалгаа:


    Ибупрофен 100мг/5мл-100мл

    Хэрэглэх заалт:


    Өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, халуун бууруулах үйлдэл үзүүлнэ Ибупрофены үйлдлийн механизм нь өвдөлт ба үрэвслийн медиатор простагландины нийлэгжилтийг саатуулсантай холбоотой

    Хэрэглэх арга:


    Хэрэглэхийн өмнө флаконыг сайтар сэгсэрч зайлна Тунг нарийн хэмжихийн тулд флаконд 5мл багтаамжтай хэмжээс бүхий тариур хийнэ. 5мл-т 100мг ибупрофен агуулагдана. Хэмжээс бүхий тариурын хэрэглэх: Флаконы амсарт тариурыг сайтар суулгаж углана Хөвмөлийг сайн зайлна Флаконы ёроолийг дээш харуулж бүлүүрийг доош нь зөөлөн татаж тариурын хэрэгтэй тэмдэг хүртэл дүүргэнэ Флаконыг анхны байрлалд нь буцааж байрлуулах бөгөөд тариурыг сугалж түүнийг болгоомжтой эргүүлнэ Тариурыг хүүхдийн амны хөндийд байрлуулж бүлүүрийг аажим дарахад хөвмөл зөөлөн гарна Халууралт ба өвдөлт Бэлдмэлийн тун хүүхдийн биеийн жин болон наснаас хамаарна. 5-10мг/кг тунгаар хоногт 3-4 удаа хэрэглэнэ. Хоногийн дээд тун 30мг/кг байна 6-12 сартай хүүхдэд 2,5мл-р хоногт 3-4 удаа хэрэглэх бөгөөд хоногийн тун 200мг-с хэтэрч болохгүй 1-3 настай хүүхдэд 5мл-р хоногт 3 удаа хэрэглэх ба хоногийн тунг 300мг-с хэтрүүлж болохгүй 4-6 настай хүүхдэд 7,5мл-р хоногт 3 удаа хэрэглэх ба хоногийн тун 450мг-с хэтэрч болохгүй 7-9 настай хүүхдэд 10мл-р хоногт 3 удаа хэрэглэх ба хоногийн тунг 600мг-с хэтрүүлж болохгүй 10-12 настай хүүхдэд 15мл-р хоногт 3 удаа хэрэглэх ба хоногийн тун 900мг-с хэтэрч болохгүй Дээр дурьдсан тунгаас их тунгаар хэрэглэж болохгүй. Дархлаажуулсны дараах халууралт 1 хүртэл насны хүүхдэд 2,5мл хэмжээс бүхий 1 тариур, 1-с дээш насны хүүхдэд шаардлагатай үед 6 цагийн дараа дахин 2,5мл хэмжээс бүхий 1 тариур бэлдмэл хэрэглэнэ. Хоногт 5мл-с их тунгаар хэрэглэхгүй Эмчилгээ халуун бууруулах зорилгоор 3 хүртлэх, өвдөлт намдаах зорилгоор 5 хүртлэх хоног тус тус үргэлжилнэ. Хэрэв халуун буухгүй байвал эмчид хандана

    Анхааруулга:


    Цээрлэлт: Хүүхдэд зориулсан нурофеныг дараах тохиолдлуудад хэрэглэхийг цээрлэнэ Ибупрофен, ацетилсалицилын хүчил болон бусад стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмүүд, бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс Ацетилсалицилын хүчил (салицилат) болон стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бусад бүлгийн эм хэрэглэснээс сэдэрсэн бронхын багтраа, чонон хөрвөс, хамрын салст бүрхүүлийн үрэвсэл Хүүхдийн хоол боловсруулах замын шархлаат гэмтэл Цусны өвчнүүд: гемофили, цусны бүлэгнэлт багасах, лейкоцитын тоо цөөрөх Элэг ба бөөрний дутагдал Сонсгол муудах Глюкоза-6-фосфат дегидрогеназын дутагдал Жирэмсний 3 дахь 3 сар ба хөхүүл үе 3 сар хүртлэх насны хүүхэд Болгоомжлол: Дараах тохиолдлуудад хүүхдэд зориулсан нурофеныг хэрэглэхээс өмнө эмчээс зөвлөгөө авна 3-6 сартай хүүхэд Өвдөлт намдаах өөр эм хэрэглэж байгаа Шархлаа өвчин, ходоодны үрэвсэл, бүдүүн гэдэсний шархлаат үрэвслээр өвдөж байсан ба хоол боловсруулах замаас цус алдаж байсан өвчтөн Шууд бус үйлдэлтэй цусны бүлэгнэлтийг саатуулах эм, артерийн даралтыг багасгах эм, шээс хөөх эм, литийн бэлдмэл, метотрексат зэрэг бэлдмэл хэрэглэж байгаа Бронхын багтраа ба чонон хөрвөсөөр өвдөж буй үе Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх үед гаж нөлө ховор ажиглагдах ба дараах шинжүүд илэрч болно Хоол боловсруулах замын зүгээс: дотор муухайрах, бөөлжих, аюулхай орчмоор эвгүй орхих буюу өвдөх, суулгах, улайлтат-шархлаат эмгэг үүсэх, цус алдах Харшлын урвал: Арьсны тууралт, загатнах, чонон хөрвөс, бронхын багтраа хурцдах Мэдрэлийн системийн зүгээс: Толгой өвдөх ба эргэх. Цус төлжүүлэх системийн зүгээс: цус багадалт, тромбоцит ба лейкоцитын тоо цөөрөх, агранулоцитоз Шээс ялгаруулах системийн зүгээс: Бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх Дээр дурьдсан болон бусад гаж нөлөө илэрвэл эмчилгээг зогсоож эмчид хандана Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Хордлого маш ховор тохиолдоно Хэрэв та эмчийн зөвлөсөн тунгаас их тунгаар хэрэглэсэн бол яаралтай эмчид хандаарай Хордлогын үед хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих, толгой өвдөх, чих шуугих, бодисын солилцооны хүчилшил, ком, бөөрний цочимог дутагдал, артерийн даралт буурах, зүрхний цохилт олшрох ба цөөрөх зэрэг шинж илэрнэ Энэ үед ходоод угаах (хордсоноос хойш 1 цагийн дотор) идэвхжүүлсэн нүүрс ба шүлтлэг ундаа уулгах, шээсний ялгаралтыг ихэсгэх арга хэмжээ авахаас гадна шинж тэмдгийн эмчилгээ хийнэ Эмийн ба бусад харилцан үйлчлэл: Бэлдмэлийг цусны бүлэгнэлтийг саатуулах эмтэй хамт хэрэглэхэд тэдгээрийн үйлдлийг ихэсгэж болно Хамт хэрэглэхэд дигоскин, литийн бэлдмэл, метотрексат зэрэг бэлдмэлийн цусан дахь концентраци нь ихсэнэ Хүүхдэд зориулсан нурофенийг даралт буурулах ба шээс хөөх эмүүдтэй хамт хэрэглэхэд тэдгээрийн үйлдлийг сулруулна Минералокортикостероид ба глюкокортикостероидын гаж нөлөөг ихэсгэнэ


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.

    Added to cart