My Cart
                 Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Кетонал форте 100мг шах №20 Лек

Кетопрофен
https://agarpharm.mn/web/image/product.template/131728/image_1920?unique=97cd2a2

22'490 22490.0 MNT 22'490

22'490 ₮

0.0% Off

Not Available For Sale

Days
:
Hours
:
Mins
:
Secs

    Энэ зохимж байхгүй байна.

    Product Image

    Кетонал форте 100мг шах №20 Лек

    22'490 ₮ 22'490 ₮
    0.0% Off
    SKU:
    N/A


    Share :

    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Бэлдмэлийн үйлчлэгч бодис - Кетопрофен нь арахидоны хүчлийн метаболизмд оролцон улмаар простагландин нийлэгжих процесст оролцдог циклооксигеназа-1 (ЦОГ-1) ба циклооксигеназа-2 (ЦОГ-2) ферментийг саатуулж простагландин болон лейкотриены нийлэгжилтийг дарангуйлдаг.

    Найрлага, савалгаа:


    Кетопрофен 100мг №20

    Хэрэглэх заалт:


    Янз бүрийн шалтгаантай өвдөх ба үрэвсэх шинж тэмдэг бүхий дараах эмгэгүүдийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Үе ясжих (остеоартроз), хөдөлгөөн хязгаарлагдмал нурууны үрэвсэл (анкилозируюший спондилит), тулайн цочимог өвчин хөдлөл, хэрхийн гаралтай үений үрэвсэл, үений уутны үрэвсэл, шөрмөсний хүүдийн үрэвсэл (тендосиновит), суудлын мэдрэлийн өвдөлт, булчингийн өвдөлт, нугасны ёзоорын үрэвсэл (радикулит), булчингийн гэмтэл няцрал, хагалгааны ба гэмтлийн дараах өвдөлт зэрэгт тус тус хэрэглэнэ. Туншилтай бэлдмэлийг яс-булчингийн системийн үрэвслийн үед илрэх цочимог өвдөлтийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.

    Хэрэглэх арга:


    Бүрээс: Насанд хүрэгсдэд 50мг-ын 1-2 бүрээсээр хоногт 2-3 удаа хэрэглэнэ. Шахмал: Насанд хүрэгсдэд 100мг-ын 1 шахмалаар хоногт 2-3 удаа хэрэглэнэ. Ретард шахмал: Насанд хүрэгсдэд 150мг-ын 1 шахмалаар хоногт 1-2 удаа хэрэглэнэ. Бүрээс болон шахмалыг зажлалгүйгээр хангалттай хэмжээний шингэнээр даруулж хооллох үедээ болон хоолны дараа шууд ууна. Лаа: Шулуун гэдэсний гүнд хийж хэрэглэнэ. Насанд хүрэгсдэд 100мг-ын 1 лааг хоногт 1-2 удаа хэрэглэнэ. Тарилга: Хүчтэй цочимог өвдөлтийн үед 100мг тунгаар хоногт 1-2 удаа булчинд тарьж хэрэглэнэ. Тарилга хэд хоног үргэлжилнэ. Эмчилгээний хангалттай үр нөлөө гарсны дараа бүрээс, шахмал, лаа хэлбэрүүдийг хэрэглэнэ. Бэлдмэлийн хоногийн дээд тунг 300мг.

    Анхааруулга:


    Цээрлэлт: Бэлдмэлийг дараах тохиолдлуудад хэрэглэхийг цээрлэнэ. Кетопрофен, аспирин болон бусад стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмүүдэдхэт мэдрэг хүмүүс (урьд нь ацетилсалицилын хүчил хэрэглэх үед чонон хервес,гуурсан хоолойн агчил, хамрын салстын үрэвсэл илэрч байсан хүмүүс) Хоол боловсруулах замын евчнүүдийн сэдрэл Элэг ба беерний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлт Цусны системийн өөрчлөлт (лейкоцит ба тромбоцитын тоо цөөрөх, цусны бүлэгнэлтийн өөрчлөлт)  Жирэмсний гурав дахь 3 сар ба хөхүүл үе, 15 хүртлэх насны хүүхэд. Анхааруулга: Элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, хоол боловсруулах замын эмгэг, гуурсан хоолойн багтраа, чонон хөрвөс, хамрын салст бүрхүүлийн уйланхай, зүрхний дутагдал, өндөр настай хүмүүс, жирэмсний нэг ба хоёр дахь 3 сар зэргийн үед бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ. Автомашин жолоодох, машин механизмтай ажиллах зэрэг анхаарал төвлөрүүлэлт, сэтгэц ба биеийн түргэн урвал шаардагдах ажил эрхэлдэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.

    Added to cart